ХӨСҮТ: Дахин нэг оюутан эдгэрч, эдгэрсэн хүний тоо 177 боллоо
2020 оны 7 сарын 02
ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр манай улсад коронавирусийн халдварын тохиолдол нэмэгдсэн эсэх талаар шинжилгээний хариуг мэдээллээ.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Өнөөдөр нэг хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс дараагийн сувилалд шилжлээ. Батлан хамгаалахын сургуулийн оюутан 42 хоног эмчлэгдээд гарч байгаа нь энэ.
Нийт батлагдсан тохиолдол 220 байгаагаас 177 нь эдгэрлээ. Эмчилгээнд байгаа 43 хүний биеийн байдлыг үнэлбэл 37 нь хөнгөн, 6 нь хүндэвтэр байна" гэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
6
3
618338
9 эможи
Ulzii
2020-07-02 12:43
Manai emch nar uneheer mundag bn
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: