ЭМЯ: Онгоцонд амаржсан эх, ихэр хүүхдүүдийг ХӨСҮТ-д авчирч, тусгаарласан
2020 оны 7 сарын 10
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хуралд оролцож, COVID-19 халдварыг илрүүлэх шинжилгээний хариунуудыг танилцууллаа.
Тэрбээр "Долдугаар сарын 9-нд гурван лабораторид 328 хүний сорьцод шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй.
Батлагдсан тохиолдол 227 байгаагаас 197 нь эдгэрсэн. Эмчилгээнд байгаа 30 хүний 27-ынх нь бие хөнгөн, 3 хүн хүндэвтэр байна. ХӨСҮТ-д нийт 67 хүн эмчилгээ тандалт, хяналтын доор байгаа.
Өчигдөр орой буусан Истанбул-Улаанбаатарын онгоцоор 262 иргэн ирсэн. Уг онгоцонд явсан 42 настай эмэгтэй онгоцонд амаржиж, ихэр охид төрүүлсэн бөгөөд эх, хүүхдүүдийг ХӨСҮТ-д авчирч тусгаарласан" гэв.
ШУУД ҮЗЭХ:
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
3
5
1
2
618509
11 эможи
Зочин
2020-07-10 19:27
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: