Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 15, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Н.Цогбадрах: 2017, 2018, 2019 онд гарсан тарваган тахлын тохиолдлууд бүгд нас баралтаар дууссан

2020 оны 7 сарын 16

Arslan.mn

ЗӨСҮТ өнгөрсөн хугацаанд 268 удаагийн дуудлагаар тусгай үүргийн онгоцоор ирсэн 14,847 иргэнд тусламж үйлчилгээ үзүүлж, эцсийн халдваргүйжүүлэлт хийжээ.

Баяр наадмын өдрүүдэд таван удаагийн тусгай үүргийн онгоц ирсэн бөгөөд тухай бүрд нь хэрхэн ажилласан талаар ЗӨСҮТ-ийн ерөнхий захирал  Н.Цогбадрах "Таван удаагийн тусгай үүргийн онгоцоор 775 иргэн ирлээ. Манай мэргэжлийн багийнхан 775 зорчигч, нисэх багийн 36 ажилтан, 1,529 гар ачаа, болон бусад ачаа тээшинд эцсийн халдваргүйжүүлэлт хийсэн. Мөн таван агаарын хөлөг, 39 тээврийн хэрэгсэл, гадна талбайд халдваргүйжүүлэлт хийж халдвар тархахаас сэргийлэн ажилласан байна.

Дөрвөн удаагийн дуудлагаар тусгаарлах байрнаас сэжигтэй болон онош батлагдсан тохиолдлуудын 20 өрөөнд ариутгал хийлээ.

Мөн 231 хүний сорьцод давтан шинжилгээ хийхэд, коронавируст халдвар илрээгүй.

"Говь-Алтай аймагт 18 хүнийг тусгаарлалтад авч, урьдчилан сэргийлэх эмчилгээ хийж байна"

Коронавирусийн халдварын зэрэгцээ, тарваган тахлын өвчлөлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж байна. Ховд аймагт гарсан хоёр тохиолдлын хувьд мэдээлэл өгье. Өвчтөнүүдийн биеийн байдал дунд зэрэг байгаа. Нэмж хүн өвдөөгүй.

Долдугаар сарын 15-нд Говь-Алтай аймгийн Төгрөг суманд 15 настай хүүхэд тарваган тахлын халдвар авсан байж болзошгүй сэжигтэй тохиолдлоор нас барсан. Ингээд орон нутгийн төв газар дээр нь ажиллаж, сорьцыг үндэсний төвд авчран, шинжлэхэд тарваган тахлын халдвар авч, шоконд орон нас барсан болох нь тогтоогдсон. Уг тохиолдлын нэгдүгээр хавьтал 18 хүнийг тусгаарлалтад авч, урьдчилан сэргийлэх эмчилгээ хийж байна.

Тарваган тахлын өвчлөл байнга бүртгэгдэж, нас баралт хүртэл бүртгэгдээд байхад иргэд үнэхээр хайхрамжгүй байна. Тарваган тахал бол нас баралт өндөртэй тодруулбал, 30-100 хувийн нас баралттай өвчин. 2017, 2018, 2019 онд гарсан тарваган тахлын тохиолдлууд бүгд нас баралтаар дууссан.

Энэ амралтын өдрүүдэд нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүрэг болон Төв аймгийн Зуунмод суманд тарвага зөвшөөрөлгүй агнасан, тээвэрлэсэн, мэрэгч амьтан шалтгаангүй үхсэн зургаан дуудлагад ажиллалаа.

Тарваган тахал манай улс төдийгүй, ОХУ, Казахстан, Өвөр Монголд идэвхтэй байгаа учраас мэргэжлийн байгууллагууд хариу арга хэмжээ аван ажиллаж байна" хэмээн ярилаа.

ВИДЕО:

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
618575
0 эможи

Зочин
2020-07-18 00:08
Зочин
2020-07-16 12:51
keyboard_arrow_up