Говь-Алтайд 16 настай хүүхэд тарваган тахлын сэжигтэй тохиодлоор тусгаарлагдлаа
2020 оны 7 сарын 17
Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд 16 настай, эрэгтэй хүүхэд тарваган тахлын сэжигтэйгээр сумын эмнэлэгт тусгаарлагдлаа.
Энэ хүүхэд 7 дугаар сарын 14-нд тарваганы мах идсэн өгүүлэмжтэй бөгөөд өчигдөрөөс өндөр халуурч ханиалгасан байна. Хүүхдийн биеийн байдал хүндэвтэр байна. Аймгаас мэргэжлийн эмч нарын баг тус сум руу явжээ.
Мэргэжлийн байгууллагаас ард иргэдийг тарвага агнахгүй, мах, түүхий эд эрхтэнг идэхгүй байхыг анхааруулж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
618585
0 эможи
Зочин
2020-07-18 00:09
Зочин
2020-07-17 11:44
Зочин гичий минь
2020-07-17 09:27
Тарвага идэхгүй бол өлбөрч үхэх гээд байдаг юм байх даа.
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: