Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 18 настай иргэний шинжилгээнд КОРОНОВИРУС ИЛЭРЧЭЭ
2020 оны 7 сарын 17
Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээлэл хийлээ. Өчигдөр ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дархан-Уул аймгийн лабораторид нийт 438 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 437 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Харин нэг хүний шинжилгээнд коронавирус илэрчээ. Тухайн иргэн нь долдугаар сарын 15-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн, 18 настай эрэгтэй юм байна. Харин сайн мэдээ хоёр хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс дараагийн шатны сувилал руу шилжсэн байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
618592
1 эможи
Зочин
2020-07-18 00:09
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: