Б.ТАМИР: Хахсан хүүхдийн хоолой руу гараа хийх нь гадны биетийг бүр гүн оруулах АЮУЛТАЙ Б.ТАМИР: Хахсан хүүхдийн хоолой руу гараа хийх нь гадны биетийг бүр гүн оруулах АЮУЛТАЙ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Б.ТАМИР: Хахсан хүүхдийн хоолой руу гараа хийх нь гадны биетийг бүр гүн оруулах АЮУЛТАЙ

2020 оны 9 сарын 12

Arslan.mn

Хахах нь бүх насны хүнд тохиолдож болох ч ихэвчлэн бага насны хүүхдүүд өртдөг. Хүүхдийг хахах үед анхны тусламж үзүүлж чадаагүйгээс амь насаараа хохирох аюултай байдаг Тухайлбал, энэ онд ой найман сартай хүүхэд резинэн чихэр идэж байгаад хахаж нас барсан харамсалтай хэрэг гарч байсан юм. Тиймээс та болон таны хүүхэд хахсан бол ямар яаралтай тусламж үзүүлэх хэрэгтэйг Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн Яаралтай тусламжийн тасгийн их эмч Б.Тамир зөвлөж байна.

-Эцэг эхчүүд хүүхдээ хахаж  байгааг яаж мэдэх вэ?

- Хүүхэд хахах анхны шинж тэмдэг бол хүүхэд уйлж чадахгүй, агаар амьсгалж чадахгүй, хашхирахыг хүсэх боловч дуу нь гарахгүй байдаг. Амнаас нь маш их хэмжээний шүлс гоожно. Нүүрний арьс улайж хөхөрнө. Хүүхэд хоолойноосоо гараараа барих нь их. Хүүхдүүд ихэвчлэн жижиг тог­лоом, үрлэн чихэр, цагаан самар, бүхэл хоол унданд хахдаг. Тиймээс хэрвээ хүүхэд чинь хахсан бол аманд нь юу байгааг шалгаад, хоол унд янз бүрийн зүйл байвал авч хаяна. Мөн зогсоо байрлалд бага зэрэг бөхийлгөөд, хоёр далны хооронд таван удаа гарынхаа алгаар хүчтэй цохиж доргионо. Гараа атгаж, эрхий хуруу талаараа аюулхай дээр нь тав Эсвэл толгойг нь доош харуулж аюулхай дээр нь дарна. Нөгөө гараараа атгасан гарыг нь давхар атгаж, доороос дээш чиглэлтэй хүчтэй огцом хөдөлгөөнөөр хэвлий рүү нь шахаж татах хэрэгтэй. Харин хөхүүл хүүхэд хахах үед хүүхдийн цээж толгойг алган дээрээ байрлуулан өвдөг дээрээ тавиад хоёр далны хооронд гарын алгаар огцом боловч болгоомжтой дэлдэнэ. Энэ үед толгойг доор байлгавал илүү үр дүнтэй байдаг. Хүүхдийн хахсан зүйлийг гаргасны дараа эмчид заавал үзүүлэх хэрэгтэйг.

-Хүүхэд хахсан бол ямар арга хэмжээ авах ёстой вэ?

-Хүүхдийн хоёр гарыг дээш өргөж амьсгалын замыг аль болох нээж өгнө, ингэснээр амьсгал жигдэрч эхэлдэг. Хэрвээ анхны арга тус болохгүй байгаа бол хүүхдийг хэвлийгээр нь доош харуулна. Толгой нь цээжнээсээ доош төвшинд байхаар бариарай. Хэд хэдэн удаа нуруун дундуур нь хоёр далны дундуур нь зөөлөн алгадна. Ингэхдээ бага зэрэг түлхэж байгаа мэт даралт өгөх ёстой. Мөн гараа атгаж, эрхий хуруу талаараа аюулхай дээр нь тав эсвэл толгойг нь доош харуулж аюулхай дээр нь дарна. Нөгөө гараараа атгасан гарыг нь давхар атгаж, доороос дээш чиглэлтэй хүчтэй огцом хөдөлгөөнөөр хэвлий рүү нь шахаж татах хэрэгтэй.

Arslan.mn

-Хөхүүл хүүхэд хахвал яах вэ?

өхүүл хүүхэд хахах үед хүүхдийн цээж толгойг алган дээрээ байрлуулан өвдөг дээрээ тавиад хоёр далны хооронд гарын алгаар огцом боловч болгоомжтой дэлдэнэ. Энэ үед толгойг доор байлгавал илүү үр дүнтэй байдаг. Хүүхдийн хахсан зүйлийг гаргасны дараа эмчид заавал үзүүлэх хэрэгтэйг.

Arslan.mn

-Зарим эцэг эхчүүд хүүхдийн хахсан зүйлийг авах гэж гараа ам руу нь хийх нь их байдаг. Энэ үед юуг анхаарах хэрэгтэй вэ?

-Ер нь хахсан хүүхдийн ам руу  хуруугаа хийхгүй байхыг анхааруулж байна. Яагаад гэвэл гадны биетийг гаргаж чадахгүй бүр гүн оруулах аюултай байж болно. Мөн хахсан зүйлийг өөр хоол хүнсээр цааш явуулахыг оролдохгүй байх хэрэгтэй. Ер нь эцэг эхчүүд эрүүл мэндийн мэдлэгээ дээшлүүлж хүүхдэдээ тавих хараа хяналтаа нэмэгдүүлэх хэрэгтэй байна. Мөн хүүхэд хахах үед аль болох тайван байж дээр дурдсан түргэн тусламжийг цаг алдалгүй хийх ёстой. Ингэж чадвал та хүүхдийнхээ амь насыг аврах боломж илүү нэмэгдэх болно.

Arslan.mn

Arslan.mn

ВИДЕО: 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
618679
6 эможи

Зочин
2020-09-13 18:38
Зочин
2020-07-25 16:45
Зочин
2020-07-24 12:29
УНТЭ
ЭМЯ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up