ХӨСҮТ: Хоёр орос, гурван Монгол хүн эдгэрч дараагийн шатны сувилалд шилжлээ
2020 оны 8 сарын 01
Коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "ХӨСҮТ, Дархан-Уул аймгийн лабораторит 306 хүний сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна. Үүнийг задалж хэлбэл, долоодугаар сарын 30-нд тусгай үүргийн онгоцоор ирсэн 265 хүний сорьц, ХӨСҮТ-д тусгаарлагдсан дөрвөн хүн, ажиглах байранд тусгаарлагдсан хүмүүсийн сорьцод коронавирус илрээгүй байна.
Өнөөдөр сайн мэдээтэй. Таван хүн эдгэрч ХӨСҮТ-өөс дараагийн шатны сувилалд шилжиж байна. Хоёр орос, гурван Монгол хүн эдгэрч дараагийн шатны сувилалд шилжлээ.
Наймдугаар сарын 1-ний байдлаар коронавирусийн батлагдсан тохиолдол 291 бөгөөд үүнээс 230 нь эдгэрсэн байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
618829
0 эможи
Зочин
2020-08-01 14:55
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: