ХӨСҮТ: Өчигдөр 429 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй
2020 оны 8 сарын 03
ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр манай улсад коронавирусийн халдварын тохиолдол нэмэгдсэн эсэх талаар шинжилгээний хариуг мэдээллээ.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Наймдугаар сарын 2-ны өдөр нийт 429 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй.
Дээрх шинжилгээнд:
- Долдугаар сарын 20-ны өдөр Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн иргэдийн давтан шинжилгээ.
- Афгинастаас ирсэн цэрэг дайчдын давтан шинжилгээ
- ХӨСҮТ-д тусгаарлагдаж буй гурван эмч, ажилтаны шинжигээ
- Ажиглах байранд тусгаарлагдаж буй найман хүний давтан шинжилгээ
- Алтанбулагийн боомтор орж ирсэн ачаа, тээврийн 30 жолоочийн шинжилгээ багтжээ.
Өнөөдрийн байдлаар манай улсад коронавируст халдварын 293 бүртгэгдсэн. Үүнээс 230 нь эдгэрсэн. Одоогоор ХӨСҮТ-д 63 хүн эмчилгээнд байна.
ШУУД ҮЗЭХ:
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
618855
0 эможи
Зочин
2020-08-03 16:12
Зочин
2020-08-03 12:55
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: