Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 28, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан МЭНДЧИЛГЭЭ дэвшүүллээ

2020 оны 8 сарын 14

Arslan.mn

Ард иргэднийхээ эрүүл мэндийг  дэмжин, хамгаалах ариун үйлсэд мөр зэрэгцэн ажиллаж байгаа эрүүл мэндийн салбарын нийт ажилтнууд болон үе үеийн ахмадууддаа Эрүүл мэндийн ажилтны баярын өдрийн мэндийг дэвшүүлье.

Дэлхий нийтээрээ онцгой байдалд амьдарч байгаа энэ цаг үед эрүүл мэндийн салбарынхан нэн тэргүүнд коронавирусын халдварыг дотооддоо тархах эрсдэлээс сэргийлэх, халдвар тархсан тохиолдолд хохирол багатай даван туулахын тулд цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан, үйл  ажиллагааны төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж, бэлтгэл байдлыг ханган, цаг хугацаатай уралдан  идэвх зүтгэл гарган салбараараа хичээн ажиллаж байна.

Бид бүхэн ард иргэддээ хүргэх эрүүл мэндийн тусламж үйлчилгэний хүртээмжийг нэмэгдүүлж, чанарыг сайжруулах, тэр хэрээр эмч, эмнэлгийн ажилтнууд хийж бүтээсэн ажлаа үнэлүүлдэг удирдлага, санхүүжилтийн тогтолцоог шинээр нэвтрүүлэхээр зорьж байна.

Эмнэлгийн лавлагаа шатлалын тусламж үйлчилгээний хэт төвлөрлийг  бууруулж, иргэд амьдарч буй аймаг, дүүрэгтээ шаардлагатай тусламж үйлчилгээг авах, нэгдсэн эмнэлгийн  чадвахийг сайжруулахад чиглэсэн цогц арга хэмжээг хэрэгжүүлж эхэллээ. 

Аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх нь ард иргэдийн хувьд төдийгүй улс орны хөгжилд чухал ач холбогдолтой бөгөөд иргэн бүрт хүрсэн урьдчилан сэргийлэлт, аливаа өвчний эрт  илрүүлэх тогтолцоог бүрдүүлэхийг чухалчлан ажиллаж байна.

Хүн бүрт эрүүл энхийг бэлэглэж, аз жаргалыг түгээж байдаг нийт эмч, сувилагч, эрүүл мэндийн  ажилтнууддаа эрүүл энх, аз жаргал сайн сайхан бүхний хүсэн ерөөе.

 

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД  Т.МӨНХСАЙХАН

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
1
619091
24 эможи

Зочин
2020-08-14 15:20
Зочин
2020-08-12 18:48
Зочин
2020-08-12 11:47
keyboard_arrow_up