А.Амбасэлмаа: Нийт 609 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь КОРОНАВИРУС ИЛРЭЭГҮЙ
2020 оны 8 сарын 17
Улсын хэмжээнд наймдугаар сарын 16-нд хийгдсэн коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээний хариуг танилцуулж байна.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Наймдугаар сарын 16-ны өдөр улсын хэмжээнд нийт 609 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй.
Үүнд,
- Наймдугаар сарын 15-нд Сөүл-Улаанбаатарын транзит нислэгээр ирсэн 268 хүний шинжилгээ,
- Долдугаар сарын 27-нд Франкфурт-Улаанбаатарын онгоцоор ирсэн 266 хүний давтан шинжилгээ,
- ХӨСҮТ-д тусгаарлагдсан хоёр хүний шинжилгээ,
- Сувилалын ажиглалтад байгаа 6 хүний шинжилгээ,
- Тусгаарлах байранд тусгаарлагдсан 31 хүний шинжилгээ,
- Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 6 хүний шинжилгээ,
- Алтанбулагийн боомтоор ирж ирсэн 30 хүний шинжилгээ багтсан.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсад коронавирусийн 298 тохиолдол зөөвөрлөгдөн орж ирж, батлагдсан. Үүнээс 276 нь эдгэрээд байгаа бол ХӨСҮТ-д одоогоор 22 хүн эмчлэгдэж байна.
Эдгэрсэн хүмүүсээс сувилалд 47, гэрийн ажиглалтад 16 хүн тусгаарлагдаж байгаа бол 213 хүний ажиглалт тандалтын хугацаа дууссан байна.
Харин ХӨСҮТ-д эмчлэгдэж байгаа өвчтөнүүдээс 20 хүнийх нь биеийн байдал хөнгөн, хоёр хүний биеийн байдал хүндэвтэр байна” гэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
619238
0 эможи
Зочин
2020-08-17 12:08
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: