Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 14, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Монгол эмч нар дэлхийн анагаах ухааны оргилд 100 дахь удаагаа гарлаа

2020 оны 8 сарын 25

Arslan.mn

Дэлхийн мэс заслын хамгийн өндөр технологид тооцогдох Элэг шилжүүлэн суулгах мэс заслийг Улсын нэгдүгээр төв эмнэлгийн хамт олон амжилттай нутагшуулж, энэ сарын 14-ний өдөр 100 дахь мэс заслыг амжилттай хийлээ. Өвчтөн нь 34 настай эрэгтэй, B болон D вирусийн шалтгаантай элэгний хатууралтай гэсэн оноштой. Хатуурлын үндсэн хүндрэл болох цус алдах хүндрэл илэрсэн. Хоёр удаа улаан хоолойн өргөссөн судсыг боолгох мэс засалд орсон тул ийнхүү яаралтайгаар элэг шилжүүлэн суулгах мэс засалд оржээ. Мэс заслын багт 60 гаруй хүн багтсан бөгөөд одоогоор өвчтөний биеийн байдал хэвийн байгаа аж.

УНТЭ-ийн Эмнэлзүй эрхэлсэн захирал, АУ-ны доктор, клиникийн профессор О.Баярмаа:

Arslan.mn-Өнгөрсөн баасан гарагт элэг шилжүүлэн суулгах 100 дахь мэс засал амжилттай болсон. Өвчтөний биеийн байдал ямар байна вэ? Элэг шилжүүлэн суулгах мэс засалд орох хүнийг хэрхэн сонгодог вэ?

-Элэг шилжүүлэн суулгах 100 дахь мэс заслыг манай Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн хамт олон маш амжилттай хийлээ. Өвчтөний хувьд  хатуурлын үндсэн хүндрэл болох цус алдах хүндрэл илэрч хоёр удаа улаан хоолойн өргөссөн судсыг боолгох мэс засалд орсон. Тус мэс засал их удаан үргэлжилдэг тул эмч нар өвчтөнийг эртнээс сонгож, мэс заслын явцыг даах хэмжээнд хүртэл нь бэлтгэдэг. Өвчтөний хувьд мэс заслын дараа биеийн байдал харьцангуй сайн, эрчимтэй хяналт, эмчилгээнүүдийг хийгээд явж байна. Зөвхөн эмч сувилагч гэлтгүй маш олон хүний тусламжтайгаар энэ мэс засал амжилттай болдог.

-Гадаадын орнуудад элэг шилжүүлэн суулгах мэс засал маш үнэтэй хийгддэг. Тэгвэл  манай оронд мэс заслын нийт өртөг нь хэд орчим болдог вэ?

-Хамгийн анх элэг шилжүүлэн суулгах мэс заслын тооцооллыг гаргахад 85 сая  төгрөг болж байсан. Энэ нь зөвхөн нэг сарын эмчилгээ хийлгэх, хяналтанд байх хугацааны л төлбөр. 2016 онд Эрүүл мэндийн сайд асан А.Цогцэцэг элэг шилжүүлэн суулгах мэс заслын санхүүжилтыг эрүүл мэндийн даатгалаас гаргахаар болж, үүнээс хойш үйлчлүүлэгч маань мэс заслын явцад хэрэглэсэн өндөр өртөгтэй мэс заслын багажийн үнийн 15 хувийг төлдөг болсон. Энэ нь ойролцоогоор 15 сая орчим төгрөг болж байна. Гадаадын оронд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг хамгийн багадаа 200-300 мянган доллараар хийдэг бол Монгол улсад өнөөдөр 15 сая төгрөгөөр л хийж байна гэсэн үг. Энэ нь эдийн засгийн эрсдлээс иргэдийг хамгаалж чадаж байна.

-Элэг шилжүүлэн суулгах мэс заслыг хичнээн хүний бүрэлдэхүүнтэйгээр хийж байна вэ?

-Элэг шилжүүлэн суулгах нэг удаагийн мэс засалд 60-70 хүн оролцдог. Мэс засал, дотор, дүрс оношилгоо, мэдээгүйжүүлгийн мэргэжлийн бүх эмч, сувилагч, техникч, лаборант, мэс заслыг амжилттай дуусгахад хэрэгтэй гэрэл, цахилгаан, дулааны инженерүүд лифтчин хүртэл энэ багт ажиллаж байдаг. Ийм том баг 10-20 цаг ажиллаж байж энэ мэс заслын ард гардаг. Өнөөдөр элэг шилжүүлэн суулгах мэс засалд орсон бол тэр өдрөөсөө эхлээд л дархлаа дарангуйлах эмийг ууж эхэлдэг. Шинэ эрхтэн хүний биед орохоор хүний организм тэр эрхтнийг гадагшлуулах зорилготой дархлааны тогтолцоо ажиллаж эхэлдэг. Тэр дархлааг дарангуйлахын тулд эм уух шаардлагатай. Дархлаа дарангуйлах эмийн тунг цаг минутаар хэмжиж уудаг. Тэгэхээр энэ явцыг сувилагч, эмч нар байнга хянадаг. Мэс засалд орсон хүн маань нэг сар эмнэлэгт хянагдаж, сарын дараагаас биеийн байдлаас шалтгаалаад тогтмол үзлэгээ хийлгэж явдаг.

-Элэг өвчлөх голлох шалтгаан нь юу вэ? Мэс заслаас өөр ямар аргаар эмчлэх вэ?

-Элэгний хавдар үүсэх, элэг шилжүүлэн суулгах мэс засалд орох үндсэн шалтгаан нь B болон D вирусийн хавсарсан эмгэгүүд зонхилж байна. В вирусийн халдвар авсан хүний хувьд “элэгний хатуурал” гэсэн онош батлагдсаны дараа вирусийн эмийг насан туршдаа уух шаардлагатай.  Тэр хугацаанд хүндрэл гарч эхэлвэл элэг шилжүүлэн суулгах мэс засалд ордог. Өмнө нь элэгний С вирустай хүмүүс элэг шилжүүлэн суулгах мэс засалд орох заалттай байсан. Тэгвэл 2015 онд С вирусийг эмчилгээ нэвтэрснээс хойш өвчтөнүүд бүгд эмээ ууж, С вирусээ устгах, хатууралтай болсон хэдий ч эмийн тусламжтайгаар өвчний явцыг удаашруулж, элэг шилжүүлэн суулгах хэмжээнд хүртэл өвчлөхгүй байна.

-Элгийг хамгийн их өвчлөлд хүргэдэг В, С, D вирусийн халдварыг иргэд ямар замаар ихэвчлэн авдаг вэ?

-Энэ өвчин удам дамжих тохиолдол элбэг. Ээж нь жирэмсэн үедээ В вирустай, тэр нь хэрвээ идэвхижсэн байвал төрөх замд ургийн арьс салстын бүрэн бүтэн байдал алдагдсан тохиолдолд эхээс урагт дамжих нь бий. Эхээс төрөхдөө л В вирусийн халдвар авсан бол тэр хүн 20 нас хүрээд л элэгний хатууралтай болж эхэлдэг. Монгол улсад 1991 оноос эхлэн В вирусийн вакциныг дөнгөж төрсөн нярайд 12 цагийн дотор хийж эхэлсэн. Үүгээрээ эхээс урагт дамжих халдвараас сэргийлж чадсан.  Жирэмсний явц нь элэгний В вирусийн идэвхижлийг нэмдэг. Хэрвээ идэвхижилтэй байвал 28 долоо хоногтойгоос нь эхлээд тэр эхийг төрөн төртөл вирусийн эмчилгээ хийж, хяналтанд авдаг. Тэгж байж ургийг дараагийн халдвараас сэргийлдэг. Яг өнөөдрийн байдлаар 40 орчим настай хүмүүс элэгний өвчнөөр их өвчилж байна. Энэ нь тухайн үед вирусийн эсрэг вакцин хийдэггүй байсантай холбоотой.

Arslan.mn

Улсын нэгдүгээр төв эмнэлэгийн Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн дарга, АУ-ны магистр, мэс заслын ахлах зэргийн эмч   Б.Бат-Ирээдүй

-100 дахь элэг шилжүүлэн суулгах мэс заслын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу? Өвчтөний биеийн байдал одоогоор ямар байгаа вэ?

- УНТЭ-ийн Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн хамт олон ажлынхаа төлөвлөгөөг эртнээс боловсруулж, тухайн төлөвлөгөөний дагуу мэс заслыг хийж ажилладаг. Элэг шилжүүлэн суулгах, бөөр шилжүүлэн суулгах мэс засал нь улсын төсвөөр санхүүждэг учраас төлөвлөгөөний дагуу явагддаг. Энэ жилийн хувьд элэг шилжүүлэн суулгах 24 мэс засал төлөвлөгдсөн. Элэгний хатуурал, элэгний эмгэгийн эцсийн шатандаа орсон хүмүүс нас барах тохиолдол асар өндөр. Тэдгээр хүмүүсийн амийг аврах цорын ганц арга зам бол элэг шилжүүлэн суулгах мэс засал юм. Өнөөдөр Монгол улсад B, C вирусийн халдвартай хүмүүсийн тохиолдол маш их байгаа. Энэхүү халдвар нь 10-15 жилийн дараа элэгний хатуурал болдог. Энэ утгаараа Монгол улсад элэг шилжүүлэн суулгах мэс засал нэн шаардлагатай. Ийм учраас элэг шилжүүлэн суулгах мэс заслыг манай эмнэлэг улсдаа нутагшуулж, 100 дахь мэс заслыг амжилттай хийлээ. УНТЭ-ийн бүх ажилчдын хувьд хүсэн хүлээсэн мэс засал юм. Уг мэс засал өглөө дөрвөн цагаас эхэлсэн бөгөөд нийт 13 цаг үргэлжилсэн. Донор болон реципиент нар эрчимт эмчилгээ буюу Эрхтэн шилжүүлэн суулгах төв дээр хянагдаж байна. Одоогоор биеийн байдал тогтвортой, сайжирсан бөгөөд донор энэ сарын 21-нд ерөнхий мэс заслын тасаг руу шилжинэ. Элэг шилжүүлэн суулгасан өвчтөн өмнө нь нэг удаа цус алдсан, улаан хоолойн судсанд хоёр удаа хавчаар тавигдсан, ер нь олон улсын элэг шилжүүлэн суулгах мэс заслын заалтыг хангасан байсан. Элэг шилжүүлэн суулгах заалттай тохиолдолд л тус мэс заслыг хийдэг бөгөөд элэг шилжүүлэн суулгах амбулаторийн үзлэг, багийн хурлаар нэн даруй элэг шилжүүлэн суулгах шаардлагатай гэсэн өвчтөнг мэс заслын дараалалдаа оруулж төлөвлөн ажилладаг.

Манай тасгийн хувьд халдвар хамгааллыг дээд зэргээр сахих ёстой учраас сахиур оруулдаггүй, эрчимт эмчилгээний сувилагчид хоёр ээлжээр тасралтгүй 24 цаг ажиллаж, өвчтөний биеийн байдлыг тогтмол хянадаг. Дархлаа дарангуйлж буй өвчтөний хувьд халдварт их өртөмтгий, суулгац элэгний ховхролоос илүүтэйгээр халдвар авах өндөр магадлалтай байдаг учир үүний эсрэг аль болох бүхий л арга хэмжээг авч ажилладаг.

-Таны хувьд уг мэс засалд ямар үүрэгтэйгээр оролцсон бэ?

-Миний бие элэг шилжүүлэн суулгах 100 дахь мэс засалд донорын мэс заслыг Монгол улсын гавъяат эмч Л.Амгалантай хамт хийж гүйцэтгэсэн. Элэг шилжүүлэн суулгах мэс засал нь дэлхийн анагаах ухааны хамгийн оргил мэс засалд тооцогддог. Энгийн иргэдэд ойлгомжтойгоор хэлэхэд спорттой зүйрэлвэл Олимпийн аварга авсантай дүйцэхүйц нөр их хөдөлмөр, багийн хамтын үйл ажиллагааг батжуулсан ажил юм. Тэгэхээр манай баг 100 дахь удаагаа олимпийн аварга авч байгаа гэж би боддог. Тухайн орны анагаах ухааны хөгжлийг хэр түвшинд байгааг эрхтэн шилжүүлэн суулгах процесс харуулдаг. Монгол эмч нар элэг шилжүүлэн суулгах мэс заслыг бие даан хийх ур чадварт суралцсан, үргэлжлүүлэн суралцсаар ч байна. Энэ дашрамд бид бүгдийг байнга дэмждэг Монгол Улсын Засгийн Газар, Эрүүл мэндийн яам, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн захиргаа удирдлагын хамт олон, мэс заслыг хамт гүйцэтгэдэг бүх эмч сувилагч нарт, багийн хамт олон, гэр бүлдээ талархал илэрхийлье.   

-Донорын хувьд элэг нь хэдий хугацаанд төлжиж хэвийн хэмжээндээ ордог вэ?

-Элэг төлжих тухайд иргэд элэгний эсүүд ургаад байна гэж боддог. Тийм зүйл огт байхгүй. Донорын элэгний 61-62 хувь нь авагддаг бөгөөд 38 хувь нь үлдлээ гэж тооцоход 2 сарын хугацаанд хэвийн байдалдаа эргэн орох бололцоотой. Элэгний эс томорсноор элэгний  үйл ажиллагаа нь 100 хувь болох мөн 10-14 хоногийн хугацаанд элэгний үйл ажиллагаа бүрэн сэргэх бололцоотой. Элэгний нөхөн төлжих байдал цаашдын үйл ажиллагаа явагдах процесс нь хоёроос зургаан сарын хооронд байдаг. Элэг шилжүүлэн суулгах мэс засалд орсон донорууд тогтмол байнгын хяналтанд байдаг.

Arslan.mn

УНТЭ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлэлт яаралтай тусламжийн төвийн дарга клиникийн профессор, анагаах ухааны магистр Д.Чулуунбаатар

Уушгины артерийн мухрын даралт, төвийн веннийн даралт, биеийн температур, зүрхний хаялт гэх мэтчилэн маш олон үзүүлэлтүүдийг хянадаг бөгөөд ингэж хянахын тулд дэлхийн шалгарсан аппарат болох нарийвчлалтай магниторыг ашигладаг. Нэг минутанд мянга хүртэлх шингэнийг биеийн температурт 37 градус хүртэл бүлээсгэдэг.

- Унтуулгын эмч нь хамгийн их цагийг мэс заслын өрөөнд өнгөрүүлдэг байх?

-Унтуулгын эмчийн хувьд мэс заслын бүх явцад л мэс заслын өрөөнд байх шаардлагатай. Мэс засал эхлэхэд хамгийн эхэнд байж байх ёстой, өвчтөнтэйгөө танилцахаас эхлээд, хяналтын бүх мониторуудыг холбох, олон төрлийн гуурснуудыг байрлуулах мэдээгүйжүүлэх ажлыг унтуулгын эмч хийнэ. Мэс засал дуусахад өвчтөнөө сэрээгээд дараагийн тасагруу шилжүүлэх хүртэл процесст хамт байдаг. Хамгийн удаан хугацаагаар зогсдог эмч нарын нэг бол мэдээгүйжүүлэлтийн эмч, сувилагч нар байдаг. Мэс заслын үед өвчтөний мэдээ алдуулалтыг тусгай төхөөрөмжөөр хянаж байдаг. Ихэнх хавдрын мэс засалд ерөнхий мэдээ алдуулалт хийгддэг. Энэ үед өвчтөнд мэдээ алдуулагч бодисыг тариагаар судсанд шахаж бүрэн унтуулан амьсгалын замыг нь хамгаалах зорилгоор цагаан мөгөөрсөн хоолойд нь гуурс байрлуулан амьсгалын аппаратад холбож мэдээгүйжүүлэлт явагддаг байгаа. Булчин чангарсан байвал мэс заслын эмч мэс засал хийх боломжгүй. Булчинг суллахаар амьсгалын булчин мөн адил суларч сааждаг. Иймээс өвчтөнийг амьсгалын аппаратын тусламжтайгаар амьсгалуулдаг.

-Элэг шилжүүлэн суулгах мэс засал явагдаж буй процесс хооронд дунджаар хичнээн дусал, эм тариа хэрэглэгддэг вэ?

-Мэс заслын цар хүрээнээс ихээхэн шалтгаалдаг. Жишээлбэл элэг шилжүүлэн суулгах мэс засал 24-25 цаг үргэлжилж байсан тохиолдол байдаг бөгөөд  өвчтөний биеийн байдлын хүнд, хөнгөнөөс шалтгаалаад зарим элэгний хатууралтай хүмүүс  цусны бүлэлтийн систем маш өөрчлөлттэй наалдацтай байдаг учир их хэмжээний цус алддаг тохиолдлууд бий. Энэ үед шингэн сэлбэх процессыг нөхөхийн тулд богино хугацаанд түргэн хийх шаардлагатай. 100 литр болон түүнээс дээш цус шингэн сэлбэж байсан тохиолдлууд ч бий. Ердийн цусны мэс засал, бидний өдөр тутамд хийдэг мэс засалд нэгээс гурван литр шингэн сэлбэдэг. Бид мэс заслын үед өвчтөнийг бүх талаар хянаж байдаг. Тухайлбал цус алдах болон шингэн сэлгэлтийг хянах үүднээс зүрхний монитор ашигладаг бол амьсгалын аппаратаар дамжуулан хүчилтөрөгч болон унтуулагч утлагыг өгч байдаг. Мөн тархины унталтын түвшинг хянаж биеийн шингэн сэлгэлт, зүрх судасны үйл ажиллагаа зэрэг бүхий л талыг эмчилгээ оношилгооны тоног төхөөрөмжүүдийн тусламжтайгаар зохицуулдаг. Элэг шилжүүлэн суулгах уг мэс засал нь миний хувьд 100 дах нь. Анх 2006 онд УНТЭ-д бөөр  шилжүүлэн суулгах мэс засал технологи нэвтрэхэд анхны анисфизилоги эмчээр ажиллаж байсан бөгөөд бөөр шилжүүлэн суулгах багт тэр өдрөөс хойш ажиллаж нийт 223 бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийсэн байна. Дараа нь 2009 оноос эхлэн элэг шилжүүлэн суулгах багт мэдээгүйжүүлэлтийн эмчээр ажиллаж, Солонгос улсын АССАН-ын анагаах ухааны төвд элэг шилжүүлэн суулгах мэс заслын үеийн мэдээгүйжүүлэлтийн онцлог, арга технологид долоон жил суралцан төгссөн. Мөн мэдээгүйжүүлэлтийн эмч нараас н.Базаррагчаа, н.Баялагмаа хоёр эмч маань сүүлд тус сургуульд суралцаад явж байгаа.

Миний бие  эрчимт эмчилгээ мэдээгүйжүүлэлтийн салбарт 36 жил эмч хийхдээ 30-аад жил нь уг салбарт шат дараалалтайгаар ажиллаж байна. Эрчимт  эмчилгээний тасгийн эрхлэгчээс, эмчилгээ эрхэлсэн захирлын ажлыг 4-5 жил, ерөнхий захирлын албан тушаалд нэг жил тус тус ажилласан байна.  Элэг шилжүүлэн суулгах мэс заслын бэлтгэл ажлыг 2007 оноос эхэлж, анх гахайн дээр элэг шилжүүлэн суулгах мэс заслын туршилтыг 30 гаруй гахайн дээр хийж байсан. Хүнийг унтуулахтай адил гахайг унтуулна гэдэг ярвигтай байсан.  Өндөр хөгжилтэй  орнуудад хамгийн нэр хүндтэй ажлуудын нэг бол унтуулгын эмч байдаг. Унтуулгын эмчийн хувьд бүхий л зүрх сэтгэл бие санаагаа мэс засалдаа зориулаад ажиллах нь мэс засал амжилттай дуусахад ихээхэн нөлөөлдөг.  мэс заслын үед өвчтөний булчин чангарах нь хэцүү тийм учраас булчингийн нь сулруулах тариа хийснээр өвчтөний амьсгал зогсох аюултай учир нарийн ажиллагаатай, эрсдэл ихтэй ажлын нэг.  Мэс заслын үеэр хүнээс гарч буй шээсний хэмжээ, гарч буй цусны соруулын хэмжээнд их бага хэмжээг байнгын ажиглаж, түүнээс шалтгаалж хэдий хэмжээний цус сэлбэх эсэхээ шийднэ. Унталтын гүнийг хэмжих монитор 20-оос доош гарч ирсэн тохиолдолд наркозны бодисын тун гүнзгийрсэн тохиолдолд амь нас эрсдэх аюултай. Хэрэв өвчтөний биеийн температур байх ёстой хэмжээнээсээ доошоо буусан тохиолдолд цусны бүлэглэлт үүсч бусад эрхтэн системд муугаар нөлөөлөхөд хүрдэг учир байнгын хараа хяналт тавьж, сонор сэрэмж алдах эрхгүй  байдаг.

Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн мэс заслын их эмч Б.Батсайхан:

Arslan.mn

-Миний хувьд элэг шилжүүлэн суулгах 100 дахь мэс засалд ширээн дээрх нөхөн мэс засал,  элэгний үүд хэсгийг ялгах, артер венийн судаснуудыг ялгах ажилбарыг хийлээ.

Ерөнхийд нь хэлбэл реципиентийн элгийг бүрэн авч цаашид залгахад бэлдэх, артер венийн судаснууд болон цөсний замыг хооронд нь ялгаж мэс засалд бэлдэж, элэгний суулгац элгийг тэжээж байгаа артерын судсыг шинэ элэгний артерын судастай микроскопын тусламжтайгаар залгах юм. Ширээн дээрх нөхөн мэс засал гэдэг нь донороос авсан элгийг реципиентийн биенд суулгахад бэлдэх үйл явц юм. Өвчтөн болон донорын биеийн байдал тогтвортой, эмч нарын 24 цагийн хяналтанд байна.

 

Эх сурвалж: МОНГОЛЫН ҮНЭН СОНИН 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
619418
3 эможи

DR. UROLOGIST
2024-11-11 15:55
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
DR. UROLOGIST
2024-11-11 15:55
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
DR. UROLOGIST
2023-02-22 12:08
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
DR. UROLOGIST
2023-02-22 12:08
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
DR UROLOGIST
2022-03-18 11:24
Энэ нь олон нийтийн эрүүл мэндийн талаар урьдчилан мэдээлэх явдал юм Эмнэлэг нь ноцтой бөгөөд бөөрний хандивлагчдын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг яаралтай эрэлхийлж байгаа бөгөөд энэ нь 100 тэрбум долларыг 780,000 ам.доллараар бөөрөөр нь зарж байна. Хэрэв хэн нэг нь бөөрний хандив өгөх хүсэлтэй байгаа бол DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар хандана уу. Та манай хамтран ажиллах вэбсайтыг www.drpradhanurologist.com сайтаас үзэж болно.
Зочин
2020-08-26 14:13
Зочин
2020-08-26 11:21
Alga tashiy muundag
Зочин
2020-08-25 18:38
Хэд нь амьд байдаг юм бэ.миний сонсохоор их цөөхөн гээ биз дээ.
Зочин
2020-08-25 13:19
keyboard_arrow_up