Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 30, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Байгууллагын ой тэмдэглэж байсан хүмүүс хоолны хордлого авснаас 14 нь ХӨСҮТ-д хүргэгджээ

2020 оны 8 сарын 29

Arslan.mn

Байгууллагынхаа ойг тэмдэглэж байгаа хоолны хордлогот халдвар авсан дуудлага өнгөрсөн шөнө ХӨСҮТ-д ирсэн байна. Ойн баярт оролцсон 50-60 хүн хоолны хордлогод орж, 14 нь ХӨСҮТ-д хүргэгдсэн бөгөөд хоёр хүн эрчимт эмчилгээ хийлгэж байгаа талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.

Цар тахалтай холбоотойгоор өндөржүүлсэн бэлэн байдлын үеийн дэглэмийг сахихгүй, ХӨСҮТ-өөс өгч байгаа зөвлөмжийг хэрэгжүүлэхгүй асуудал гарч байгаагийн нэг нь хурим найр, байгууллагын ойн арга хэмжээ болоод байгааг тэрбээр хэлээд "Олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахгүй, хувийн ариун цэврийг сахиж, амны хаалтаа зүүх хэрэгтэйг бид байнга зөвлөж байгаа. Гэвч наймдугаар сайрын 28-ны өдөр байгууллагын ой тэмдэглэж, 50-60 хүн хоолны хордлогот халдвар авч, 14 нь ХӨСҮТ-д хүргэгдэн эмч нарын маань ачаалал улам ихэслээ. 

Одоо хүртэл хүмүүс ирсээр байна. Бөөлжих, суулгах, халуурах зэрэг ижил шинж тэмдэг илэрч байгаа дахиад хэдэн хүн нэмж ирэхийг хэлж мэдэхгүй байна. 

Коронавируст халдвар бүрэн судлагдаагүй. Хоол, хүнсний бүтээгдэхүүнээр дамжин халдварлах эрсдэл байгааг гаднын улс оронд бүртгэгдсэн өвчлөлийн тохиолдлууд, мэдээллүүд хэлсээр байгаа. Тиймээс хоол, хүнсний энэ асуудалтай холбоотойгоор коронавирусийн дэгдэлт гарахыг ч үгүйсгэхгүй. 

Тиймээс иргэд маань олныг хамарсан арга хэмжээ зохион байгуулахгүй байх, эрүүл мэндийн байгууллагын зөвлөгөөг хэрэгжүүлэх шаардлагатай. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
2
confuse an post
angry an post
3
619520
5 эможи

Зочин
2020-08-29 18:14
keyboard_arrow_up