Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 27, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

559 хүнд шинжилгээ хийхэд халдвар илрээгүй. Өнөөдөр дөрвөн хүн эдгэрч эмнэлгээс гарлаа

2020 оны 8 сарын 30

Arslan.mn

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа тусгаарлагдаж буй иргэдийн шинжилгээний хариу болон, эмчилгээний талаар мэдээлэл өгсөн юм. 

Тэрбээр "2020 оны наймдугаар сарын 29-нд ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн лабораторид 559 хүнд шинжилгээ хийлээ. Бүгдэд нь коронавирус илрээгүй. Үүнд:

  • 2020 оны наймдугаар сарын 28-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 90 хүн
  • ХӨСҮТ болон тусгаарлан ажиглах байранд ажиллаж буй 21 эмч, ажилтан
  • Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 29 жолооч /анхных/
  • Наймдугаар сарын 15-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 278 хүний давтан 
  • Наймдугаар сарын 10-нд Алтанбулагийн боомтоор ирсэн 115 хүний давтан шинжилгээ
  • Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 1 хүний давтан
  • ХӨСҮТ-д тусгаарлагдсан 5 хүний давтан
  • Тусгаарлан ажиглах байранд тусгаарлагдсан 20 хүний давтан шинжилгээнд коронавирус илрээгүй.

Өнөөдөр ХӨСҮТ-өөс дөрвөн хүн эдгэрч, дараагийн шатны сувилалд шилжлээ. Эдгээр нь 20, 45, 60 настай эмэгтэй хүмүүс.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
619526
0 эможи

keyboard_arrow_up