А.АМБАСЭЛМАА: Дахин хоёр хүнээс коронавирус илэрч, Монгол Улсад бүртгэгдсэн тохиолдол 306 боллоо
ХӨСҮТ-ээс есдүгээр сарын 1-нд хийгдсэн коронавируст халдвар илрүүлэх шинжилгээний хариуг танилцууллаа.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "2020 оны есдүгээр сарын 1-ний өдөр 484 хүний сорьцод шинжилгээ хийхэд хоёр хүнээс коронавирус илэрлээ. Энэ хоёр хүн нь наймдугаар сарын 30-нд Нурсултан-Улаанбаатарын онгоцоор ирсэн 59 настай эмэгтэй, 45 настай эрэгтэй. 482 хүнд коронавирус илрээгүй.
Өнөөдөр нэг хүн эдгэрч эмнэлгээс дараагийн сувилалд шилжлээ.
Монгол Улсад зөөвөрлөгдөн орж ирсэн коронавирусийн халдварын 306 тохиолдол бүртгэгдлээ. Үүнээс эдгэрсэн 296, сувиллын ажиглалтад 21, гэрийн ажиглалтад 46, ажиглалт, тандалтын хугацаа дууссан 229 хүн байна.
ХӨСҮТ 10 хүн эмчлэгдэж байгаа бөгөөд биеийн байдал хөнгөн" гэсэн мэдээллийг өглөө.