УНТЭ: “Салбарын хөгжилд хамтдаа” төслийн хүрээнд ХАМТАРСАН БАГ Өмнөговь аймгийг зорилоо
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн хэрэгжүүлж буй “Салбарын хөгжилд хамтдаа” төслийн хүрээнд төрөлжсөн мэргэжлийн эмнэлгүүдийн эмч, мэргэжилтний хамтарсан баг Өмнөговь аймагт ажиллахаар зорилоо.
2019 оноос УНТЭ-ийн хөдөө орон нутгийн болон УБ хотын алслагдсан дүүргүүдийн эмнэлгийн мэргэжилтнийг ажлын байранд нь чадавхижуулах, сэлгэн ажиллуулах, техник, тоног төхөөрөмжийн ашиглалтыг сайжруулах замаар ард иргэдийн хүлээгдэл, чирэгдлийг бууруулах зорилготой хэрэгжүүлж эхэлсэн “Салбарын хөгжилд хамтдаа” төслийн үйл ажиллагаа амжилттай хэрэгжиж, ЭМЯ-ны төвлөрлийг сааруулах, иргэдийн хүлээгдэл, чирэгдлийг бууруулах дэмжсэн бодлогын үр дүнд өргөжиж, хүрээгээ тэлэн хөгжиж байна.
Энэ удаагийн үйл ажиллагаанд Эрүүл Мэндийн Яамны харъяа төрөлжсөн мэргэжлийн эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд /ХСҮТ, ХӨСҮТ, ГССҮТ/ нэгдэж, 16 эмч мэргэжилтний өргөтгөсөн багаар Өмнөговь аймгийн БОЭТ, Ханбогд сумын эрүүл мэндийн төвд ажиллахаар явж байгаа бөгөөд тус үйл ажиллагааг нийгмийн хариуцлагын хүрээнд “Жавхлант говь инвестмэнт” ХХК, “Говийн эрин сан” дэмжлэг үзүүлж, хамтран оролцож байгаа нь онцлог юм.