Томуугийн вакциныг ХААНА, ЯМАР ҮНЭТЭЙ хийж байгаа вэ?
2020 оны 9 сарын 12
Манай улсын хувьд энэ жилийн томуугийн эсрэг вакциныг есдүгээр сарын сүүлчээр эхлүүлэх төлөвлөгөөтэй байна гэж ЭМЯ-ны Нийгмийн Эрүүл мэндийн газрын дарга Т.Энхзаяа мэдээлсэн. Энэ удаа БНСУ-ын Green Cross компанид үйлдвэрлэсэн гурван цэнт вакцин ирэх аж.
Бид энэ удаа томуугийн вакцин хийх эмнэлгүүд болон үнийн талаарх мэдээллийг хүргэж байна.
ХӨСҮТ-д хэзээ вакцин хийгдэх нь одоогоор тодорхойгүй байгаа аж.
Хувийн эмнэлгүүдийн хувьд,
- “Интермед" эмнэлэг томуугийн эсрэг вакциныг /3-аас дээш нас/ 46 мянган төгрөгөөр, өдөр бүр 20:00 цаг хүртэл,
- “Улаанбаатар сонгдо” эмнэлэг есдүгээр сарын 1-нээс томуугийн эсрэг вакциныг /3-аас дээш нас / 48 мянган төгрөгөөр хийж байгаа бол,
- Тод-Эйч клиник эмнэлэг томуугийн эсрэг вакциныг есдүгээр сарын дундуур хийж эхэлнэ.
- "Family klinic", Гранд мэд, "СОС Медика Монголиа" зэрэг эмнэлгүүд вакцин хийх тов гараагүй, вакцин ирээгүй байгааг эх сурвалж мэдээллээ.
Вакциныг жилд нэг удаа булчинд тарьж хэрэглэнэ:
- 6 сартайгаас 3 хүртэлх настай хүүхдэд 0.25 мл-ээр булчинд тарина,
- 3-аас дээш насны хүүхэд болон насанд хүрсэн хүнд 0.5 мл-ээр булчинд тарина.
Дараах тохиолдолд энэ вакциныг хэрэглэхгүй:
- Уг вакцины найрлагад орсон аль нэг бодис болон өндөг, тахиа зэрэгт хэт мэдрэг,
- Сүүлийн нэг жилийн хугацаанд таталт өгч байсан,
- Өмнө нь томуугийн эсрэг вакцин хийлгэсний дараа 6 долоо хоногийн дотор вакцины дараах урвал, хүндрэл илэрч байсан,
- Дархлал дарангуйлах эмчилгээ хийлгэж байгаа, дархлааны хомсдолтой хүнд хийхгүй.
Дархлаажуулалтын дараа илэрч болох урвал, хүндрэл:
- Улайх, хавдах, өвдөх зэрэг хэсэг газрын болон халуурах, чичрүүдэс хүрэх, толгой өвдөх, ядарч сульдах, бөөлжих зэрэг хариу урвал илэрч болно
- Ховор тохиолдолд цочмог харшлын урвал илэрч болно
- Маш ховор тохиолдолд саажилт, мэдрэлийн үрэвсэл илэрч болно
Хэрэв дээрх шинж тэмдгүүд илэрвэл эмнэлэгт хандах хэрэгтэй.
Ерөнхий анхаарах зүйлс
- Вакцин хийлгэж байгаа хүмүүс тарьсан хэсгийг цэвэр байлгах дархлаажуулалтын дараах урвал илэрсэн тохиолдолд яаралтай эмнэлэгт хандах хэрэгтэй
- Томуугийн өвчлөл тархахаас сарын өмнө томуугийн эсрэг вакцин тариулах.
- Жирэмсэн болон хөхүүл үед вакцин хийлгэж болно. Гэхдээ эмчид үзүүлж, эмчийн заасны дагуу хийлгэх эсэхээ шийдэх ёстой.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
3
1
2
619769
6 эможи
Зочин
2020-09-13 18:39
Зочин
2020-09-11 15:31
Зочин
2020-09-11 12:31
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: