ОХУ-ын ачаа тээврийн жолоочоос коронавирусийн халдвар илэрч, батлагдсан тохиолдол 311 боллоо
2020 оны 9 сарын 11
ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү улсын хэмжээнд хийгдсэн коронавирус илрүүлэх шинжилгээний хариу болон эмчилгээний талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "2020 оны есдүгээр сарын 9,10-нд буюу сүүлийн хоёр хоногт улсын хэмжээнд 1,816 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 1,815 хүнд коронавирус илрээгүй. Харин нэг хүний шинжилгээнээс коронавирус илэрлээ.
Энэ нь ОХУ-ын ТИР машины жолооч, 53 настай эрэгтэй хүн байна.
Уг тохиолдлыг Дархан-Уул аймгийн салбар лабораторид анх илрүүлж, ХӨСҮТ-ийн төв лабораторид баталжууллаа" гэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
1
619770
2 эможи
Зочин
2020-09-11 15:31
Зочин
2020-09-11 12:31
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: