ДОХ-ын хоёр тохиолдол илэрч, нийт тохиолдол 297 болжээ ДОХ-ын хоёр тохиолдол илэрч, нийт тохиолдол 297 болжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ДОХ-ын хоёр тохиолдол илэрч, нийт тохиолдол 297 болжээ

2020 оны 9 сарын 14

Эрхүү ДОХ-ын халдвараар тэргүүлжээ | News.MN

Улсын хэмжээнд 2020 оны эхний 8 сарын байдлаар 50.9 мянган эх амаржиж, 51.3 мянган хүүхэд төрсөн нь өмнөх оны мөн үеэс амаржсан эх, төрсөн хүүхэд тус тус 1.3 хувиар буурсан байна. 
Эхийн эндэгдэл 2020 оны эхний 8 сард 19 болж, өмнөх оны мөн үеэс 8 (72.7%)-аар нэмэгджээ. Эхийн эндэгдлийн харьцаа (100 000 амьд төрөлтөд ногдох) 37 болж, өмнөх оны мөн үеэс 16 (1.8 дахин)-гаар нэмэгдсэн байна.
Улсын хэмжээнд 2020 оны эхний 8 сарын байдлаар нийт нас баралтын 7.0 хувийг 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл, 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 81.6 хувийг нялхсын эндэгдэл, нялхсын эндэгдлийн 66.6 хувийг нярайн эндэгдэл эзэлж байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 738 болж, өмнөх оны мөн үеэс 82 (10.0%)-оор, нялхсын эндэгдэл 602 болж, 79 (11.6%)-өөр, нярайн эндэгдэл 401 болж, 27 (6.3%)-гоор тус тус буурчээ.
Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн түвшин 2020 оны эхний 8 сард 14 болж, өмнөх оны мөн үеэс 2-оор, нялхсын эндэгдлийн түвшин 12 болж, 1-ээр буурч, нярайн эндэгдлийн түвшин 8 болж, адил түвшинд байна.
Халдварт өвчнөөр өвчлөгчид 2020 оны эхний 8 сард 22.0 мянга болж, өмнөх оны мөн үеэс 7166 (24.6%)-гаар буурахад салхин цэцгээр өвчлөгчид 5713 (75.5%)-аар, цусан суулгаар өвчлөгчид 1812 (48.2%)-оор, гар, хөл, амны өвчнөөр өвчлөгчид 719 (59.9%)-өөр, сүрьеэгээр өвчлөгчид 156 (6.0%)-гаар буурсан нь голлон нөлөөлжээ.
Халдварт өвчнөөр өвчлөгчдийг халдварын замын төрлөөр авч үзэхэд 2020 оны 8 дугаар сарын байдлаар бэлгийн замаар дамжих халдварын тохиолдол 1327 болж, өмнөх сараас 231 (21.1%)-ээр нэмэгдэж, цусаар дамжих халдварын тохиолдол 18 болж, 9 (33.3%)-өөр, гэдэсний халдварт өвчин 320 болж, 224 (41.2%)-өөр, амьсгалын замаар дамжих халдварын тохиолдол 436 болж, 7 (1.6%)-гоор тус тус буурсан байна. 
Улсын хэмжээнд 2020 оны  8 дугаар сард ХДХВ/ДОХ-ын 2 тохиолдол илэрч, нийт тохиолдол 297 болсон байна.
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
2
ouch an post
confuse an post
1
angry an post
619804
4 эможи

Зочин
2020-09-15 08:07
Энэ хүмүүсийн ард маш олон хүн байгаа даа. Бас л тахал
Зочин
2020-09-14 17:24
Mongol zaluu
2020-09-14 14:53
Temdegleh heregtei arhi avchir!
Зочин
2020-09-14 12:33
keyboard_arrow_up