ГССҮТ-д “Тархварзүйн судалгааны тайлан сэтгүүл“ танилцуулах өдөрлөг боллоо ГССҮТ-д “Тархварзүйн судалгааны тайлан сэтгүүл“ танилцуулах өдөрлөг боллоо
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ГССҮТ-д “Тархварзүйн судалгааны тайлан сэтгүүл“ танилцуулах өдөрлөг боллоо

2020 оны 9 сарын 14

ГССҮТөвд Осол гэмтлээс сэргийлэх үндэсний хөтөлбөр болон Эрүүл мэндийн сайдын 2011 оны 434, 2014 оны 430 тоот тушаалыг хэрэгжүүлэх зорилгоор улсын  хэмжээний Осол гэмтлийн өвчлөлийн тандалт хариуцсан алба 2015 онд байгуулагдсан ба өнөөдөр таван жилийн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажил болон 2016-2019 онд бүртгэгдсэн осол гэмтэл, гаднын шалтгаант өвчлөл, нас баралтын байдалд хийсэн тархварзүйн судалгааны тайлангаа танилцууллаа.

Осол гэмтлийн үеийн тусламжийн суурь шат болох Тандалтын тогтолцооны зорилго нь үйл явдлын тоо мэдээг тасралтгүй, зорилготойгоор цуглуулж, дүн шинжилгээ хийх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг нотолгоонд суурилсан мэдээ мэдээллээр хангах явдал юм.

Энэ зорилгын хүрээнд тус албанаас 2015 онд “Тандалтын удирдамж”, 2017 онд 2012-2016 онд “Халдварт бус өвчлөлийг бүртгэх хуудас” маягтад бүртгэгдсэн осол гэмтлийн өвчлөлийн байдалд тархварзүйн судалгаа хийж,  хэрэглэгчдэд хүргэж байсан бол энэ удаад тандалтын тогтолцооны хүрээнд  2016-2019 онд “Осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас” маягтад бүртгэгдсэн осол гэмтлийн өвчлөл, нас баралтын байдалд хийсэн тархварзүйн судалгааны тайлангаа танилцуулсан юм.

Монгол улсад осол гэмтлийн шалтгаант өвчлөл нь хүн амын өвчлөлийн тэргүүлэх шалтгааны нэг байсаар байгаа ба нас баралтын шалтгааны 3-р байранд орж, сүүлийн 4 жилийн дунджаар 130 мянга гаруй осол гэмтлийн шинэ тохиолдол, 2700 нас баралт бүртгэгдсэн байна.

2019 онд 10 000 хүн амд 483.9 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь 2016 оны үзүүлэлттэй харьцуулахад 135.7-оор нэмэгдсэн байна. Осол гэмтлийн шалтгаант өвчлөлийн тэргүүлэх шалтгаанд Уналт 38.5%, Амьгүй механик хүчинд өртөх гэмтэл 15.9%, Зам тээврийн осол 14.8%, Хүчирхийлэл 13.4%, Амьтай механик хүчинд өртөх буюу нохой бусад амьтанд хазуулах гэмтэл 6.7% байгаа бол нас баралтын тэргүүлэх шалтгаанд Хорт бодист өртөлт 24.3%, Зам тээврийн осол 19.6%, Амиа хорлолт 16.5%, Хүчирхийлэл 7.2%, Байгалийн хүчинд өртөх гэмтэл 7.1% байна.

Нийт осол гэмтлийн өвчлөлийн 62.1%, нас баралтын 74.9% нь эрэгтэйчүүдэд тохиолдсон ба  тусламж авсан үйлчлүүлэгчдийн 26.9% нь гавал тархины гэмтэл авсан байна.  Тархварзүйн  судалгаа нь бодлого боловсруулах болон урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд ашиглах нотолгоот мэдээлэл болох ба мөн  аналитик судалгааны суурь үзүүлэлт болдог ач холбогдолтой юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
619812
1 эможи

Зочин
2020-09-14 17:25
keyboard_arrow_up