Улсын Хоёрдугаар төв эмнэлэгт “Түрүү булчирхайн өвчнөөс урьдчилан сэргийлэх“ ӨДӨРЛӨГ боллоо
2020 оны 9 сарын 18
Есдүгээр сарыг “Дэлхийн Түрүү булчирхайн эрүүл мэндийн сар" болгон тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан Улсын Хоёрдугаар төв эмнэлгээс өнөөдөр “Түрүү булчирхайн өвчнөөс урьдчилан сэргийлэх“ чиглэлээр иргэдэд зориулсан нээлттэй өдөрлөг зохион байгууллаа.
Тус өдөрлөгөөр эмч, мэргэжилтнүүд эрэгтэйчүүдийн түрүү булчирхайн эрүүл мэнд, түрүү булчирхайн хорт хавдраас урьдчилан сэргийлэх үзлэг хийж, иргэдэд зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллалаа.
Өдөрлөгийн үеэр:
- Түрүү булчирхайн эрүүл мэнд, түрүү булчирхайн хортой, хоргүй хавдрын талаарх мэдээлэл өгч
- Түрүү булчирхайн эрүүл мэндийн үзлэг, түрүү булчирхайн хорт хавдрын үзлэгт хамруулах
- Түрүү булчирхайн эрүүл мэнд, түрүү булчирхайн хорт хавдрын эрсдэлд хүчин зүйл, шинж тэмдгүүдийн талаарх мэдлэг олгох.
- Түрүү булчирхайн эрүүл мэнд, түрүү булчирхайн хорт хавдрын талаарх судалгаа зэрэг ажлууд зохион байгуулагдлаа.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
2
619910
2 эможи
Зочин
2020-09-21 06:59
Зочин
2020-09-19 00:45
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: