Монгол, Тайваний хамтарсан “КОВИД-19 халдварын үеийн үүрэг оролцоо” сэдэвт хэлэлцүүлэг, уулзалт болж байна
2020 оны 9 сарын 22
Монгол, Тайваний хамтарсан “КОВИД-19 халдварын үеийн үүрэг оролцоо” сэдэвт хэлэлцүүлэг, уулзалт болж байна. Уулзалтад ХӨСҮТ-ийн 31 эмч нар оролцлоо.
Уулзалтыг эхэнд ХӨСҮТ-ийн захирал Анагаах ухааны доктор, профессор Д.Нямхүү, Тайваний үндэсний их сургуулийн эмнэлгийн Олон улсын эрүүл мэндийн үйлчилгээний төвийн профессор Чай Юу Чу нар үг хэлсэн байна.
ХӨСҮТ-ийн их эмч Г.Дүвчинбаяр нь Монгол улс КОВИД-19 халдварын нас баралт бүртгэгдээгүй ба эмчилгээний туршлагаас, Тайваны үндэсний их сургуулийн эмнэлгийн дэд захирал Др Жан Тау Ванг нь Тайван улсад КОВИД-19 халдварын нас баралт 1,000,000 хүн амд 0.8 промилл бүртгэгдсэн ба эмчилгээний туршлагаа солилцож, хэлэлцүүллээ.
Доорх 6 сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнөж байна.
- КОВИД-19 өвчнийг эмчлэхэд ямар төрлийн эм хэрэглэдэг вэ? Танай эмнэлгийн хувьд өөр эмчилгээний хувилбар байдаг уу?
- КОВИД-19 цар тахалтай тэмцэхэд ямар сорилт бэрхшээл тулгарч байна вэ?
- Тайваны эрүүл мэндийн үндэсний их сургууль SARS-CoV-2 вирусын генетикийн хэдэн төрлийн дарааллыг тогтоогоод байна вэ?
- Ойрын ирээдүйд Тайваны эрүүл мэндийн үндэсний их сургууль КОВИД-19 халдварын вакцины туршилт судалгаа хийдэх үү.
- Дараа дараагийн дэгдэлтүүдийн хувьд вакцин ямар үүрэг гүйцэтгэнэ гэж бодож байна вэ?
- Ойрын ирээдүйд Тайваны эрүүл мэндийн үндэсний их сургууль КОВИД-19 халдварын вакцин эсвэл оношлуур хийх үү?
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
619994
1 эможи
Зочин
2020-09-23 14:36
Зочин
2020-09-22 15:06
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: