ТТАХНЭ нь 11 дүгээр сарын 01-ээс эхлэн гэмтлийн тусламж, үйлчилгээ үзүүлж эхэлнэ ТТАХНЭ нь 11 дүгээр сарын 01-ээс эхлэн гэмтлийн тусламж, үйлчилгээ үзүүлж эхэлнэ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 26, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

ТТАХНЭ нь 11 дүгээр сарын 01-ээс эхлэн гэмтлийн тусламж, үйлчилгээ үзүүлж эхэлнэ

2020 оны 9 сарын 25

Arslan.mn

Эрүүл мэндийн яамнаас лавлагаа шатлалын болон төрөлжсөн мэргэжлийн эмнэлгүүдийн хөгжлийн хөтөлбөр, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэх хамтарсан цуврал уулзалтуудыг наймдугаар сарын 26-аас эхлэн зохион байгуулж байгаа билээ. Өнөөдрийн буюу есдүгээр сарын 25-ны хамтарсан уулзалтаар Төрийн Тусгай Алба Хаагчдын Нэгдсэн Эмнэлгийн захирал, АУ-ны Доктор, Дэд профессор, хурандаа Л.Баттөр хөгжлийн хөтөлбөрөө танилцууллаа.

Arslan.mn

Уулзалтаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Хөгжлийн хөтөлбөрөө танилцуулсан ТТАХНЭ-ийн хамт олондоо баярлалаа. Бид хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах нэг зорилготой учраас аль ч яамны харьяа эмнэлэг байсан хамтран ажиллах ёстой. Тиймээс ТТАХНЭ, АШУИС-ийн харьяа эмнэлэг, Цэргийн төв эмнэлгүүдтэйгээ нэг бодлогын хүрээнд ажиллана. Цаашид эрүүл мэндийн салбарын нөөц, бололцоо юу байна түүнийгээ ашиглана. Тогтолцоо маань ч энэ рүүгээ орж байна. ТТАХНЭ нь олон ажлын санаачлагыг хийж, өөрчлөлтүүдийг хийж байгаа, сайн менежменттэй эмнэлэг.  ТТАХНЭ дээр гэмтлийн яаралтай тусламж, үйлчилгээг 11 дүгээр сараас авч эхлэхээр байгаа. Мөн хавдрын болон мэс заслын тусламж үйлчилгээг энэ эмнэлэгт нэвтрүүлэх учраас энэ талын нэлээдгүй ажлууд хийгдэнэ. Нэгдсэн эмнэлгүүд бүгд мэс заслын, хавдрын тусламж үйлчилгээг үзүүлдэг болно. Одоо энэ талын ажлууд хийгдэж байна. Баянгол дүүргийн эмнэлэг энэ төрлийн үйлчилгээг авахаар болоод байна. манай нарийн мэргэжлийн эмч, багууд үйлчилгээ нэвтрүүлж буй эмнэлгүүдэд очиж ажиллана. Мэс заслын багаж, хэрэгсэлтэйгээ очиж ажиллана. Эмнэлгүүд мэс засал хийхэд шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах ажил хамт хийгдээд энэ нь тухай эмнэлгүүдэд цаашдаа ашиглагдаад нөөц болоод үлдэх боломжийг бүрдүүлж өгч байгаа. Энэ талаар ХСҮТ болон ГССҮТ-ийн удирдлагуудтай ярилцаад төлөвлөгөөгөө гаргасан. Зарим шаардлагатай тусламж үйлчилгээг төвлөрүүлнэ. Үүний нэг нь эмгэг судлалын үндэсний төв. Унтуулгын аппарат болон зүрхний цахилгаан бичлэгийн аппарат зэрэг нэн  шаардлагатай тоног төхөөрөмжүүдээр эмнэлгийн нөөцийн мэдээллийн дагуу хэрэгцээтэй эмнэлгүүдэд ирэх долоо хоногтоо багтаан хангана” гэлээ.

Arslan.mn

Танилцуулгадаа ТТАХНЭ-ийн захирал Л.Баттөр “Манай эмнэлэг иргэддээ оочер дараалал үүсгэхгүй байх үүднээс цаг захиалгын цахим системийг бүрэн нэвтрүүлсэн. Гэвч цаг захиалсан иргэдийн 40 хувь нь үзүүлэх цагтаа ирдэггүй. Өөрөөр хэлбэл хүчингүй болдог. Тиймээс бид энэ тал дээр хариу арга хэмжээ авах, шаардлагатай хүмүүстээ үйлчлэх арга замыг зохион байгуулна. Мөн манай эмнэлэг тусламж, үйлчилгээнийхээ цар хүрээг нэмэгдүүлж гэмтлийн тусламж, үйлчилгээг өөр дээрээ бүрэн төвлөрүүлэхээр ажиллаж, чиглэл, арга зүйн дэмжлэг авч байна. Бид ирэх жилүүдэд эмчилгээ, үйлчилгээний олон улсын up to date  програмыг нэвтрүүлэх зорилт тавьсан байгаа” хэмээн онцоллоо.

Дараагийн хамтарсан уулзалтаар Цэргийн төв эмнэлэг хөгжлийн хөтөлбөрөө танилцуулах юм.

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Эх сурвалж: ЭМЯ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
620063
0 эможи

Зочин
2020-09-25 21:31
keyboard_arrow_up