ХОНОГИЙН МЭДЭЭ : Амралтын өдөр эмнэлэгт 1800-0119 дугаарт 100 хүн холбогдож, шаардлагатай үйлчилгээгээ авчээ ХОНОГИЙН МЭДЭЭ : Амралтын өдөр эмнэлэгт 1800-0119 дугаарт 100 хүн холбогдож, шаардлагатай үйлчилгээгээ авчээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 25, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

ХОНОГИЙН МЭДЭЭ : Амралтын өдөр эмнэлэгт 1800-0119 дугаарт 100 хүн холбогдож, шаардлагатай үйлчилгээгээ авчээ

2020 оны 9 сарын 27

Амралтын өдөр эмнэлэгт үзүүлэх цаг захиалгын 1800-0119 дугаарт 100 хүн холбогдож, шаардлагатай үйлчилгээгээ авчээ. Амралтын өдөр яаралтай 43, төлөвлөгөөт 5 мэс заслыг амжилттай хийж гүйцэтгэсэн эмч, мэргэжилтнүүддээ талархая. 

ЭМЯ-ны харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүд болон тусгай мэргэжлийн төвүүдийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн #хоногийн_мэдээг хүргэж байна. (2020.09.27-ны өглөөний 11.00 цагийн нэгтгэсэн мэдээ) 

Эмнэлэгт үзүүлэх цаг захиалгын нэгдсэн төвийн 1800-0119 дугаарын утсанд 100 иргэн хандаж, шаардлагатай үйлчилгээгээ авчээ. Харин түргэн тусламжийн 103 утсанд 2266 дуудлага холбогдож эмнэлгийн тусламж, үйлчилгээ, зөвлөгөө мэдээлэл авсан байна.

ЭХЭМҮТ-д есдүгээр сарын 26-ны өдөр нийт 30 хүүхэд шинээр мэндэлсэн байна. Лавлагаа шатлалын эмнэлгүүдэд нийт 3019 өвчтөн хэвтэн эмчлүүлж байна. Энэ өдөр нийт 48 мэс засал хийгдсэнээс яаралтай 43, төлөвлөгөөт 5 мэс засал байв. ГССҮТ-д 436 иргэн тусламж, үйлчилгээ авч үйлчлүүлсэн байна.
Мөн эмнэлгүүдийн яаралтай түргэн тусламжийн тасгаар нийт 1033 хүн үйлчлүүлсэн байна.

Амралтын өдрүүдэд хүн ардынхаа эрүүл, энхийн манаанд зүтгэж буй нийт эмнэлгийн эмч, ажилчиддаа ажлын өндөр амжилтыг хүсье. Ирэх оны нэгдүгээр сарын нэгнээс эмч, эмнэлгийн ажилчид гүйцэтгэлээрээ цалин, урамшууллаа авах боломж нээгдэх юм

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
620085
1 эможи

Зочин
2020-09-28 19:38
keyboard_arrow_up