Өнгөрсөн хоногт 103 дугаарт 1693 дуудлага ирснээс 491 нь яаралтай эмнэлгийн тусламж үйлчилгээ авчээ Өнгөрсөн хоногт 103 дугаарт 1693 дуудлага ирснээс 491 нь яаралтай эмнэлгийн тусламж үйлчилгээ авчээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 27, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Өнгөрсөн хоногт 103 дугаарт 1693 дуудлага ирснээс 491 нь яаралтай эмнэлгийн тусламж үйлчилгээ авчээ

2020 оны 9 сарын 29

ЭМЯ-ны харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүд болон тусгай мэргэжлийн төвүүдийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн ХОНОГИЙН МЭДЭЭГ хүргэж байна. (2020.09.29-ний өглөөний 10.00 цагийн нэгтгэсэн мэдээ) 

ЭМЯ-ны харьяа лавлагаа шатлалын эмнэлгүүдийн амбулаториор нийт 5138 хүн үйлчлүүлсний 35 нь томуу, томуу төст өвчлөлөөр, 1546 нь хөдөө, орон нутгаас ирж үйлчлүүлсэн байна.

Лавлагаа шатлалын эмнэлгүүдэд нийт 3164 үйлчлүүлэгч хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 175 нь хөдөө орон нутгаас хэвтэн эмчлүүлж байна.

Яаралтай түргэн тусламжийн 103 дугаарт нийт 1693 дуудлага ирснээс 491 нь яаралтай эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, 1091 нь зөвлөгөө мэдээлэл авсан байна. Нийт дуудлагын 64 хувь нь зөвлөгөө, мэдээлэл авчээ.

Эмнэлэгт үзүүлэх цаг захиалгын нэгдсэн төвийн 1800-0119 дугаарын утсанд 2708 иргэн хандаж, шаардлагатай үйлчилгээгээ авчээ.

ЭХЭМҮТ-д есдүгээр сарын 28-ны өдөр нийт 38 хүүхэд шинээр мэндэлсэн байна.

Энэ өдөр нийт 265 мэс засал хийгдсэнээс яаралтай 73, төлөвлөгөөт 192 мэс засал байв. ГССҮТ-д 368 иргэн тусламж, үйлчилгээ авч үйлчлүүлсэн байна.

Мөн эмнэлгүүдийн яаралтай түргэн тусламжийн тасгаар нийт 907 хүн үйлчлүүлсэн байна. 

ЭХЭМҮТ-д угаарын дуудлагаар 5 хүүхэд ирж эмнэлгийн тусламж үйлчилгээ аваад буцжээ.

Arslan.mn

Эх сурвалж: ЭМЯ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
620112
0 эможи

Зочин
2020-09-29 13:23
ХОНОГИЙН МЭДЭЭ
ЭМЯ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up