Гэмтэл согог судлалын ээлжит ЭРДМИЙН ЧУУЛГАН 22 дахь удаа олон улсын хэмжээнд ЦАХИМААР зохион байгуулагдлаа Гэмтэл согог судлалын ээлжит ЭРДМИЙН ЧУУЛГАН 22 дахь удаа олон улсын хэмжээнд ЦАХИМААР зохион байгуулагдлаа
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 27, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Гэмтэл согог судлалын ээлжит ЭРДМИЙН ЧУУЛГАН 22 дахь удаа олон улсын хэмжээнд ЦАХИМААР зохион байгуулагдлаа

2020 оны 9 сарын 29

Arslan.mn

Аливаа салбарын хөгжлийн түлхүүр нь өндөр ур чадвар мэдлэг, мэргэжилтэй̆ үндэсний̆ боловсон хүчин байдаг билээ. Тиймээс салбарынхаа эмч мэргэжилтнүүдийнхээ мэдлэг боловсрол, ур чадвар, хандлагыг сайжруулахын тулд олон арга хэмжээ авч байгаагийн нэг нь 1997 оноос хойш салбарын эмнэлгүүд, мэргэжлийн нийгэмлэг, холбоодтойгоо хамтран жил бүр зохион байгуулдаг “ Гэмтэл Согог Судлалын Эрдмийн чуулган” юм.

Гэмтэл, согог судлаачдын ээлжит 22 дахь удаагийн чуулган нь Гэмтэл согогийн алба үүссэний 60 жилийн ой тохиосон, олон улсын эрдэмтэн судлаачид оролцсоноороо ихээхэн онцлогтой боллоо. 

Тус чуулган нь хоног үргэлжилсэн бөгөөд эхний өдөр Энэтхэг, Тайван, Франц, Турк зэрэг 4 орны 6 илтгэгч оролцож эрдэм судлалын ажлаа танилцуулж 2 дахь өдрөө ГССҮТөв, МГСЭМХолбоо МГСНийгэмлэг, УНТЭ, ТТАХНЭ, ЦТЭ, Грандмед, Мөнгөнгүүр, АШУҮИС, ШУТИС мөн 21 аймаг 9 дүүргийн эмч, эмнэлгийн мэргэжилтэн эрдэмтэн, судлаачид оролцож өөрсдийн шинэ оношилгоо эмчилгээний аргууд, эрдэм шинжилгээ судалгааны ажлаа танилцуулж мэдлэг, туршлагаа солилцов.

Arslan.mn

Нийт 56 эрдмийн бүтээл цугларснаас 42 эрдмийн бүтээлийг илтгэлийн товхимол болгон хэвлүүлж 12 бүтээлийг онцолж илтгэл хэлэлцүүлснээс ШИЛДЭГ ИЛТГЭЛИЙН

  • I байрт: Түлэнхий нөхөн сэргээх мэс заслын тасгийн их эмч Ч.Ууганбаяр Хүүхдийн түлэнхийн өвчний хүндрэл үүсэхэд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлийн судалгаа
  • II байрт: Насанд хүрэгчдийн II тасгийн их эмч С.Батсүх Мөрний үений аяган шөрмөсийг дурангийн мэс заслын DOUBLE ROW аргаар сэргээсэн судалгааны үр дүн
  • III байрт: Улсын нэгдүгээр төв эмнэлгийн хэрх үе судлалын төвийн их эмч Н.Энхтайван Өвдөгний урд чагтан холбоос сэргээх дурангийн мэс засалд өөрийн болон кадавер шөрмөс ашигласан мэс заслын эрт үеийн үр дүнгээс
  • IV байрт: Шинжлэх ухаан технологийн их сургуулийн нээлттэй боловсролын төвийн захирал Д.Ганбат Түнхний хиймэл үе суулгасны дараа ясанд үүсэх ачааллыг төгсгөлөг элементийн аргаар загварчлах нь сэдэвтэй судалгааны ажлууд шалгарлаа.

Arslan.mn

Мөн Монфа, Моносфарм трейд, Ай Эм тэк, Ортоспайне, Мөнгөнгөлтгөнө, Эндожэн, Денкфарм компаниуд орчин үеийн эм, эмнэлэгийн дэвшилтэт технологиудаа танилцуулав.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
620113
0 эможи

Зочин
2020-09-29 13:24
ГССҮТ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up