Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг гэмтэл, мэс заслын тасагтай болжээ Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг гэмтэл, мэс заслын тасагтай болжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 22, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг гэмтэл, мэс заслын тасагтай болжээ

2020 оны 10 сарын 04

Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг гэмтэл, мэс заслын тасагтай болж өчигдөр нээлтийн арга хэмжээ болжээ.

Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлэг нь дүүргийн 140 мянган хүн амд эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлдэг байна. Өнгөрсөн жилд тус эмнэлэгт 20 мянган иргэн хэвтэн эмчлүүлжээ. Гэмтэл, мэс заслын 30 ортой тасагтай болсноор үйлчилгээний чанар, хүртээмж сайжирч, иргэд түргэн шуурхай үйлчилгээ авах боломжтой болж байгаа юм. 

Нээлтийн үйл ажиллагаанд нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, Нэгдсэн эмнэлгийн дарга, докторант, АУ –ны магистр, Монгол Улсын хүний гавъяат эмч М.Чимгээ, нийслэлийн Инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч М.Халиунбат, нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч О.Мөнгөншагай болон эмнэлгийн ажилтан албан хаагчид оролцсон байна.

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар “2006 оноос дүүргийн нэгдсэн эмнэлгүүд архаг хууч өвчлөл эмчилдэг байсан. Нийслэлийн зүгээс нэгдсэн эмнэлгүүдийн эмчилгээний нэр төрлүүдийг нэмэгдүүлэх зорилт тавьж төлөвлөгөө гарган ажиллаж байна. Одоогийн байдлаар Баянгол, Чингэлтэй, Хан-уул дүүргийн Нэгдсэн эмнэлгүүдэд гэмтэл, мэс заслын тасаг нээж шаардлагатай тоног төхөөрөмжийг нь суурилуулсан. Цаашид Баянзүрх дүүргйин Нэгдсэн эмнэлэгт мөн тасгийг нээх болно. Энэ мэтчилэн дүүргийн Нэгдсэн эмнэлгүүд яаралтай түргэн тусламжийг хүлээн авдаг болно. 2021 оноос 12 нэгдсэн эмнэлэг ажилладаг болох зорилт тавин ажиллаж байна” хэмээн онцолжээ.

Нийслэлийн Засаг даргын санаачилгаар эрүүл мэндийн газруудын парк шинэчлэлийн ажлыг эрчимжүүлж, яаралтай түргэн тусламжийн иж бүрэн тоноглогдсон 40 автомашинтай болсон юм. Энэ хүрээнд Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлэгт өнөөдөр яаралтай түргэн тусламжийн иж бүрэн тоноглосон автомашиныг Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар мөн гардуулан өгсөн байна.

 

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
620213
0 эможи

Зочин
2020-10-04 13:13
keyboard_arrow_up