Нурсултан-Улаанбаатарын онгоцоор ирсэн нэг хүнээс коронавирусийн халдвар илэрч, 314 дэх тохиолдол бүртгэгдлээ
2020 оны 10 сарын 05
ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү улсын хэмжээнд хийгдсэн коронавирус илрүүлэх шинжилгээний хариу болон эмчилгээний талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Аравдугаар сарын 2-4-ний хооронд дөрвөн лабораторид нийтдээ 1,823 хүнд шинжилгээ хийжээ. Ингэхэд 1,822 хүнд коронавируст халдвар илрээгүй.
Харин аравдугаар сарын 4-ний Нурсултан-Улаанбаатарын онгоцоор ирсэн 19 настай эмэгтэйгээс халдвар илэрлээ" гэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
620230
1 эможи
Зочин
2020-10-05 13:33
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: