Томуугийн вакциныг харьяа дүүргийн өрхийн эмнэлгүүдэд хийж эхэллээ Томуугийн вакциныг харьяа дүүргийн өрхийн эмнэлгүүдэд хийж эхэллээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Томуугийн вакциныг харьяа дүүргийн өрхийн эмнэлгүүдэд хийж эхэллээ

2020 оны 10 сарын 05

Arslan.mn

Эрүүл мэндийн яамны мэдээллийн цагаар ХӨСҮТ-ийн дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагам мэдээлэл өглөө.

Тэрбээр "Жил болгон дархлаажуулалтын 10 хоногийг жилд хоёр удаа зохион 5, 10 дугаар сард байгуулдаг. 

Энэ жилийн 10 хоногоор "Томуугаас сэргийлье" уриатайгаар 1-10-ны өдрүүдэд улсын хэмжээнд эрсдэлт бүлгийн хүмүүсийг томуугийн эсрэг вакцинд хамруулж байна.

Энэ жилийн хувьд өмнөх жилүүдээс 3 дахин их вакциныг авч, эрсдэлт бүлгийн хүмүүсийг хамруулж байна.

Томуугийн эсрэг вакциныг аймгийн төвийн 2-5 насны хүүхэд, нийслэлд 6 сартайгаас 9 насны хүүхдүүдийг харьяа дүүрэг, өрхийн эрүүл мэндийн төвийн дархлаажуулалтын байнгын болон түр цэгүүд дээр зохион байгуулж байна. 65 буюу түүнээс дээш насныхан, 4-өөс дээш сартай жирэмсэн эмэгтэйчүүд, амьсгалын замын болон бусад архаг суурь өвчтэй иргэд харьяа ЭМТ-ийнхөө дархлаажуулалтын нэгжид вакцинд хамрагдаж байна." гэсэн юм.

Томуугийн эсрэг вакцинд хүүхдээ хамруулахад анхаарах зүйлс:

  • Сүүлийн нэг сарын хугацаанд товлолын болон томуугийн вакцинд хамрагдаагүй байх, хэрэв хамрагдсан бол хойшлуулах ёстой
  • Бусад насныханд эсрэг заалт байхгүй
  • 6 сартайгаас 2 насны хүүхдүүдийг 2 тунгаар, 3-аас дээш насныхныг 1 удаагийн тунгаар дархлаажуулж байгаа аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
620240
0 эможи

Зочин
2020-10-05 14:57
keyboard_arrow_up