Гэмтэл согог судлалын үндэсний төвийнхөн НЭГЭН ЖАРНЫ ТҮҮХЭЭ бичлээ Гэмтэл согог судлалын үндэсний төвийнхөн НЭГЭН ЖАРНЫ ТҮҮХЭЭ бичлээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Гэмтэл согог судлалын үндэсний төвийнхөн НЭГЭН ЖАРНЫ ТҮҮХЭЭ бичлээ

2020 оны 10 сарын 05

Arslan.mn

Анх Эрүүлийг Хамгаалах Яамны сайдын 1960 оны 11 сарын 15-ны 273 дугаар тушаалаар Улаанбаатар хотын 1,3 дугаар больницын хүлээн авах тасгийн дэргэд яаралтай тусламжийн тасгийг 10-15 ортойгоор байгуулах шийдвэр гарч, 1960 оны сүүлчээр анх нэгдсэн 3 дугаар эмнэлэгт 20 ортой тасгийг гэмтсэн болон согогтой хүмүүст зориулан ажиллуулж эхэлжээ.

1960 оны 12-р сарын 9-ний өдөр осол гэмтэлд нэрвэгдэгсдэд үзүүлэх эмнэлгийн тусламжийг сайжруулах тухай ЭХЯамны сайдын 299 дүгээр тушаал гарсан ба уг тушаалд“... манай оронд анагаах ухааны эмнэлгийн ихэнх салбарууд амжилттай хөгжиж байгаагийн зэрэгцээ зарим нэг салбарууд одоогийн шаардлагаас хоцорч байгаа тул энэ талаар арга хэмжээ авах явдал шаардлагатай байна. Сүүлийн үед осол гэмтэлд нэрвэгдэгсдэд үзүүлэх тусламж төдий л хүрэлцээгүй байгаа тул түүнээс урьдчилан сэргийлэх, нэгэнт бэртсэн хүмүүсийг эмчлэх эрүүлжүүлэх талаар зохистой арга хэмжээ авч чадахгүй байна. Иймд бэртэгсдийн дотроос эрэмдэг болж хөдөлмөрийн чадварыг түр буюу бүрмөсөн алдагсад цөөнгүй тохиолдох болжээ. Гэтэл төрөлхийн буюу зуурдын шалтгаанаар гэмтэгсэд ба зэрэмдэг бологсдыг эмчлэх эрүүлжүүлэх дөнгөж 20 ортой тасгаас өөр байгууллага байхгүй байна” гэж тэмдэглээд Улсын нэгдсэн нэгдүгээр эмнэлэгт 60 ортой тасгийг 1961 оны 1 сарын 1-нээс эхлэн нээж ажиллуулах, мөн больницын поликлиникт гэмтэл согогтой хүмүүсийг үзэх кабинет ажиллуулахаар шийдвэрлэжээ.

Энэхүү түүхэн шийдвэр гарснаар монгол улсад гэмтэл согог судлалын салбарын хөгжлийн эхлэл тавигдаж, нэгэн жарны түүхэн замнал нь шинээр хөгжиж буй салбарын бэрхшээл шалгуур, зах зээлийн нийгмийн эдийн засгийн тогтворгүй байдал гэх мэт олон олон давааг чадварлаг туулсан, өнөөдөр Монголын бүх иргэдэд осол гэмтлийн өндөр нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлдэг, төр засаг, ард түмэндээ үнэлэгдсэн, гадаад хамтын ажиллагаа хөгжсөн, 21 аймаг, дүүргүүдийн гэмтэл согогийн мэргэжилтнүүдийг бэлтгэдэг, туулсан замналаараа бахархах үндэсний томоохон төв итгэмжит хамт олон болжээ.

ГССҮТөвийн хүндэт зөвлөхүүд, түүхийн номыг бүтээх ажлын хэсгийн гишүүд, нарийн бичгийн дарга, Непко хэвлэлийн газрын зохиолчидтой хамтран “НЭГЭН ЖАРНЫ ЦАДИГ” Монголын гэмтэл согог судлалын салбарын түүхийн номыг бүтээлээ.

Энэхүү бүтээлдээ Монгол орны тухайн цаг үеийн түүхэн үйл явдал гэмтэл согогийн салбарын түүхтэй хэрхэн холбогдож байсныг тусгасан түүхчилсэн өгүүлэмжүүд, салбарын хөгжил дэвшил, онцлох үйл явдлын он цагийн товчоон болон үе үед ажилласан эмч ажилтнуудын намтар, амжилт ололтын түүх, эргэн дурсах дурсамжийг багтаасан байна.

Arslan.mn

Энэ сарын 03-ны өдөр “НЭГЭН ЖАРНЫ ЦАДИГ” түүхийн номын нээлтээ хийж, номын дээжийг Монгол улсын хүний гавьяат эмч, Шинжлэх ухааны доктор, Академич Р.Шагдарсүрэн эмчдээ гардууллаа. Энэхүү түүхийн бүтээлийг туурвихад үнэтэй хувь нэмэр оруулж, өөрсдийн ажил, амжилтын түүхээ бичиж ирүүлсэн үе үеийн ахмадууд, одоо ажиллаж байгаа эмч, ажилтнууддаа чин сэтгэлийн талархал илэрхийлье. Мөн өөрийн амжилт бүтээлийн түүх, намтраа ирүүлж амжаагүй бүхний түүхийг үргэлжлүүлэн бичих түүхийн шинэхэн хуудсууд хүлээж байгаа гэдгийг хэлэхэд таатай байна.

Arslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
620244
0 эможи

ГССҮТ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up