СХЭМТөв-ийг олон улсын жишигт нийцсэн Лавлагаа шатлалын эмнэлэг болгоно
Эрүүл мэндийн яамнаас “Байгууллагын хөгжлийн төлөвлөлт” цуврал хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа билээ. Өчигдөр Сонгино хайрхан эрүүл мэндийн төвийн дарга АУ-ны магистр, Клиникийн профессор Ж.Болортуяа тус эмнэлгийн нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, 2020-2024 оны хөгжлийн хөтөлбөрөө танилцууллаа.
СХД-ийн Эрүүл мэндийн төв нь 330000 гаруй хүн амд эмнэлгийн чиг үүргийн дагуу лавлагаа шатлалын эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байна. Тус эмнэлгийн дарга Ж.Болортуяа эмнэлгийн мэргэжилтний ёс зүйг эрхэмлэн, нотолгоонд суурилсан анагаах ухааны дэвшилтэт технологийг нэвтрүүлж, чанартай аюулгүй тусламж үйлчилгээтэй, олон улсын жишигт нийцсэн, шилдэг эмнэлэг болох зорилгоор, Олон улсын жишигт нийцсэн Лавлагаа шатлалын эмнэлэг болох алсын хараагаар ажиллаж байгааг онцлов. Эмнэлгийн үнэт зүйлс нь байгууллагын түүхэн замнал, ахиад үеийн хэлхээ, үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж, хариуцлага ил тод байдал, чадварлаг хамт олон хууль ёс, шуурхай байдлыг эрхэмлэн ажилладаг.
СХДЭМТ-ийн өргөтгөлийн барилга 2020 оны 11 сард, 3-р амбулаторийн 150 ортой Нийслэлийн ахмадын эмнэлгийн өргөтгөлийн барилга 2020 оны 10 сард ашиглалтад орохоор тус тус төлөвлөгдөн барилгын ажил явагдаж байна. Шинээр өргөтгөлийн барилга ашиглалт анд орсноор ерөнхий мэс заслын тасаг, хүүхдийн хэвтүүлэн эмчлүүлэх тасаг, хими эмчилгээ, хөнгөвчлөх эмчилгээний тасаг, өдрийн эмчилгээний тасаг, нөхөн сэргээх физик эмчилгээний тасгууд шинээр нээгдэж, төрөлжсөн мэргэшлийн төв эмнэлгүүдийн ачааллыг бууруулахаар зорин ажиллаж байна. Мөн тус эмнэлэгт Чанарын менежментийн тогтолцоог /MNS-ISO9001:2015/ нэвтрүүлэхээр төсөл хэрэгжиж байна.
Эх сурвалж: ЭМЯ
|