Эрүүл мэндийн даатгал төлөгч хүн бүрийн эдэлж болох БОЛОМЖУУД
2020 оны 10 сарын 11
Та эрүүл мэндийн даатгалд хамрагдсанаар тусламж үйлчилгээ авахдаа жилийн турш хөнгөлөлт эдлэх боломжтой болно. Үүнд:
- хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээ,
- амбулаторын үзлэг, хяналт, оношлогоо, шинжилгээ, эмчилгээ,
- хорт хавдрын болон бусад өвчний хөнгөвчлөх тусламж үйлчилгээ,
- өдрийн эмчилгээ үйлчилгээ,
- өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвөөс үзүүлэх тусламж үйлчилгээ,
- хорт хавдрын болон бусад өвчний хөнгөвчлөх эмчилгээ,
- уламжлалт, сэргээн засах болон сувиллын тусламж үйлчилгээ,
- жороор олгох эмийн үнийн хөнгөлөлт
- зарим төрлийн хиймэл цорго, сэргээн засах зориулалтаар хийгдэх протез, ортопедийн хэрэгсэл
- хорт хавдрын химийн болон туяаны эмчилгээ
- жирэмсний 37 долоо хоногоос өмнөх ба төрсний дараах үеийн хавсарсан эмгэгийн эмчилгээ.
- урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээ
- өндөр өртөгтэй зарим тусламж, үйлчилгээ, шаардлагатай эмнэлгийн хэрэгсэл
Эх сурвалж: Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
5
1
1
620362
7 эможи
Зочин
2020-10-11 13:57
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: