Д.НЯМХҮҮ: Гурван хүнээс коронавирусийн халдвар илэрч, батлагдсан тохиолдол 318 боллоо
Коронавирусийн халдварын талаарх ээлжит мэдээллийг Эрүүл мэндийн яамнаас өгөх үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү халдварын нөхцөл байдлын талаар мэдээллээ.
Тэрбээр "2020 оны аравдугаар сарын 9-11-нд 2,027 шинжилгээ хийхэд 2,024 хүнд коронавирус илрээгүй. Харин гурван хүний сорьцод коронавирус илэрч, нийт батлагдсан тохиолдол 318 боллоо.
Тодруулбал, аравдугаар сарын 8-ны өдөр Алтанбулаг боомтоор орж ирсэн ачааны машины жолооч 51 настай эрэгтэй, аравдугаар сарын 10-нд Токио-Улаанбаатарын онгоцоор ирсэн 31 настай эмэгтэй, 25 настай эрэгтэй хоёрт халдвар илэрсэн.
Өнгөрсөн гурав хоногийн хугацаанд хоёр хүн эдгэрч дараагийн шатны ажиглалтад шилжлээ.
Нийт 318 тохиолдлын 310 нь эдгэрсэн. 295 хүний тандалт ажиглалтын хугацаа дууссан. Гэрийн ажиглалтад 5, сувилалд 10 хүн байгаа. ХӨСҮТ-ийн эмчилгээнд байгаа 8 хүний тав нь хөнгөн, 3 нь хүндэвтэр хэмээн үнэлэгджээ" гэв.