Өчигдөр 1800-0119 дугаарт 2851 дуудлага холбогдож амбулаторын цаг захиалах үйлчилгээгээ авчээ
ЭМЯ-ны харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүд болон тусгай мэргэжлийн төвүүдийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн ХОНОГИЙН МЭДЭЭГ хүргэж байна. (2020.10.13-ны өглөөний 09.00 цаг хүртэл нэгтгэсэн мэдээ)
Эмнэлэгт үзүүлэх цаг захиалах нэгдсэн төвийн 1800-0119 дугаарт 2851 дуудлага холбогдож амбулаторын цаг захиалсан байна.
Мөн 1800-0119 дугаарт хүүхдийн 10 эмч тогтмол мэдээлэл, зөвлөгөө өгч ажиллаж байна. (Энгийн утасны тарифаар)
Яаралтай түргэн тусламжийн 103 дугаарт нийт 2067 дуудлага ирснээс 460 нь яаралтай эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, 1177 нь зөвлөгөө мэдээлэл авчээ. Хоногийн мэдээгээр архи, осол гэмтэл, хүүхдийн өвчлөлтэй холбоотой дуудлага ихэссэн байна.
Нэн яаралтай түргэн тусламж авах иргэд 103 дугаарт холбогдох шаардлагатай байдаг тул та бүхэн зөвлөгөө, мэдээлэл авах бол 1800-0119 дугаарт хандаж, мэргэжлийн эмч нараас зөвлөгөө, мэдээлэл аваарай.
ЭХЭМҮТ-д 45 нярай мэндэлж, ГССҮТ-д осол, гэмтлээр 331 хүн үйлчлүүлсэн байна. Яаралтай 58, төлөвлөгөөт 198 мэс засал хийгджээ. Амбулаториор нийт 5674 хүн үйлчлүүлсний 1856 нь хөдөө орон нутгаас иржээ.
Цаг агаар хүйтэрч байгаатай холбогдуулан иргэд та бүхэн дулаан хувцаслаж, дархлаагаа дэмжих хоол хүнс хэрэглэн, олон нийтийн газар маскаа зүүн, гараа тогтмол ариутгаж өөрийгөө болон дотны хүмүүсээ амьсгалын замын өвчлөлөөс урьдчилан сэргийлээрэй.
Эх сурвалж: ЭМЯ
|