Өнгөрсөн сард ХДХВ/ДОХ-ын таван тохиолдол шинээр илэрчээ Өнгөрсөн сард ХДХВ/ДОХ-ын таван тохиолдол шинээр илэрчээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Өнгөрсөн сард ХДХВ/ДОХ-ын таван тохиолдол шинээр илэрчээ

2020 оны 10 сарын 13

Arslan.mn

Улсын хэмжээнд халдварт өвчнөөр өвчлөгчид 2020 оны эхний есөн сард 24.8 мянга болж, өмнөх оны мөн үеэс 23.3%-р буурсан болохыг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. 

Ийнхүү буурахад салхин цэцгээр өвчлөгчид 74.4%-аар, цусан суулгаар өвчлөгчид 47.9%-аар, гар, хөл, амны өвчнөөр өвчлөгчид 45.5%-аар, сүрьеэгээр өвчлөгчид 4.9%-аар буурсан нь голлон нөлөөлсөн аж. 

Харин халдварт өвчнөөр өвчлөгчдийг халдварын замын төрлөөр авч үзэхэд энэ оны есдүгээр сарын байдлаар бэлгийн замаар дамжих халдварын тохиолдол 1,304 болж, өмнөх сараас 1.7%-аар буурсан байна. 

Харин дараах халдварын замын төрөл өсжээ. Үүнд, 

  • Цусаар дамжих халдварын тохиолдол 22 болж, 22.2%-аар
  • Гэдэсний халдварт өвчин 329 болж, 2.8%-аар,
  • Амьсгалын замаар дамжих халдварын тохиолдол 626 болж, 43.6%-аар 

Мөн улсын хэмжээнд 2020 оны есдүгээр сард ХДХВ/ДОХ-ын таван тохиолдол илэрч, нийт тохиолдол 302 болжээ. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
620424
0 эможи

keyboard_arrow_up