“Токио-Улаанбаатарын онгоцоор ирсэн дөрвөн хүн коронавирусийн халдвартай болох нь тогтоогдлоо“
2020 оны 10 сарын 14
Эрүүл мэндийн яамны ээлжит хурлын үеэр коронавирусийн халдварыг илрүүлэх шинжилгээний хариунуудыг танилцууллаа.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Аравдугаар сарын 12, 13-нд дөрвөн лабораторид нийтдээ 1,352 хүнд шинжилгээ хийхэд, 1,350 хүний сорьцод халдвар илрээгүй. Харин аравдугаар сарын 10-ны өдөр Токио-Улаанбаатарын онгоцоор ирсэн 30 настай эрэгтэй, 30 настай эмэгтэй нарт халдвар илэрсэн. Тус онгоцор ирсэн 4 хүн халдвартай болох нь тогтоогдлоо.
9-р сарын 9-нд оношлогдсон ОХУ-ын иргэн 53 настай жолооч эдгэрч, сувиллын тусгаарлалтад гарлаа. Монголд 320 тохиолдол батлагдсанаас 311 нь эдгэрлээ.
Өнөө өглөө 04.00 цагт тусгаарлах байранд байсан нэг эмэгтэй ХӨСҮТ-д ирж амаржиж, 2.8 кг хүү төрүүллээ" гэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
620459
1 эможи
Зочин
2020-10-15 01:50
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: