Томуугийн түргэвчилсэн оношлуурыг эмнэлгүүдэд ашиглана Томуугийн түргэвчилсэн оношлуурыг эмнэлгүүдэд ашиглана
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 22, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Томуугийн түргэвчилсэн оношлуурыг эмнэлгүүдэд ашиглана

2020 оны 10 сарын 14

Arslan.mn

ЭМЯ-ны Тохиолдлын удирдлагын тогтолцооны багаас төрөлжсөн болон дүүргийн эмнэлгүүдийн удирдлагуудтай томуугийн оношлогоонд түргэвчилсэн тест ашиглах боломж, хэрэглээний талаар ярилцлаа.

Хуралдааны эхэнд ТУТ-ны менежер О.Чимэдсүрэн “жил бүрийн томуу, томуу төст өвчний тархалтын ид идэвхжил, тархалтын үед эрүүл мэндийн байгууллагууд ачаалал өндөртэй ажилладаг. Тиймээс шуурхай хариу арга хэмжээ авч ажиллахад нэгдсэн нэг мэдээлэл, ойлголттой ажиллах нь чухал. Эрүүл мэндийн сайдын тушаалаар ЭХЭМҮТ-ийн мэргэжлийн баг есдүгээр сараас эхлэн дүүргийн нэгдсэн эмнэлгүүд болон эрүүл мэндийн төвүүдэд  ажиллан эмч, сувилагчийн хүрэлцээ, тоног төхөөрөмжийн бэлэн байдал, ашиглалт, тулгамдсан асуудлыг газар дээр нь очиж судлан, түргэвчилсэн үнэлгээг хийсэн. Энэ үнэлгээний үр дүнд тулгуурлан төлөвлөлтөө хийн хэрэгжилтээ хамтад нь хийж эхлээд явж байна. Мөн ЭХЭМҮТ-өөс Нийслэлийн 6 дүүрэгт хүүхдийн зургаан эмч, 12 сувилагчийг ажиллуулж эхэлсэн. Энэ хүрээнд дүүргийн эмч, сувилагчийг дагалдуулан сургаж, эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн чиглэлээр чадвахжуулж байна. ЭМЯ-аас хүүхдийн эмч, сувилагч нарт сургалтын багц цагаар тооцон урамшуулал олгохоор шийдвэрлэсэн. ЭМЯ-аас арав, арваннэгдүгээр сардаа багтаан томуугийн түргэвчилсэн оношлуурыг дүүрэг, өрхийн эмнэлгүүдэд тарааж, томуугийн ид дэгдэлтийн үед ашиглана. Иймээс томуугийн түргэвчилсэн оношлуурыг зөв, оновчтой, үр дүнтэй ашиглах нь чухал. Оношлуурын мэдрэг чанар 94-95 орчим хувь буюу зөв оношлох боломжтой учраас ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори уг оношлуурыг ашиглах эмч, сувилагч нарт хэрэглээний талаар арга зүйн сургалт явуулж, удирдамжаар хангана. Харин оношлуурын үр дүнд тулгуурлан оношлох, эмчлэх сургалтыг ЭХЭМҮТ-ээс нэгдсэн байдлаар зохион байгуулна”  хэмээн танилцууллаа.

Arslan.mn

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү хэлэхдээ “Энэ жилийн хувьд ЭМЯ–аас ТТӨ-с сэргийлэх, бэлэн байдлыг хангах чиглэлд маш их анхаарч байгаа бөгөөд өмнөх жилүүдэд 159 мянган хүн тун томуугийн вакцин оруулж ирэн хүүхэд, эрсдэлт бүлгийг хамруулдаг байсан бол энэ жил 3 дахин нэмэгдсэн. Томуугийн вакцинд хамрагдалт сайн явагдаж байна. Томуугийн түргэвчилсэн оношлуурыг өрхийн болон дүүргийн нэгдсэн эмнэлгүүдэд ашиглаад эхэлбэл бид Томуу тархан тархалт болохоос сэргийлэх, тухайн хүүхдэд вирусийн эсрэг эмчилгээ явуулахад ач холбогдолтой. ХӨСҮТ-ийн Вирус судлалын лабораторийн баг Томуугийн А, В хүрээг оношлох түргэвчилсэн оношлуурыг хэрхэн ашиглах, хамар залгиурын арчдас авахаас үр дүнг дүгнэх хүртэлх ажиллагааг нарийвчлан зааж өгөх сургалтыг зохион байгуулна. Бид нийслэлийн хэмжээнд оношлуурыг гардан ашиглах эмч, сувилагчийг сургах хуваарь гарган ажиллана” гэлээ.

Arslan.mn

ЭХЭМҮТ-ийн ерөнхий захирал Ш.Энхтөр “Бид амьсгалын замын эмгэгтэй хүүхдэд энэ оношлуурыг ашиглах нь ядаж нян, вирусээ ялган оношлоод эмчилгээг зөв хийхэд асар ач холбогдолтой. Энэ нь цаашлаад антибиотикийн зөв зохистой хэрэглээ, үйлчлүүлэгчийн аюулгүй байдал, эмчилгээний чанартай ч уялдана.  ЭХЭМҮТ-өөс Амьсгалын замын эмгэгийн эмчилгээ, оношлогооны удирдамжийг шинэчлэн, хэрэглээг бүр тодорхой оруулан ТТӨ, Ковид -19, амьсгалын замын эмгэг хүндрэлийн гэсэн гурван бүлгээр боловсруулан хэвлэлтэд өгсөн. Энэ удирдамжийг хэрхэн ашиглах сургалтыг ойрын үед зохион байгуулж дүүрэг, өрхийн болон эрүүл мэндийн байгууллагуудаа хамруулна. Харин хөдөө аймгуудад өөрсдөө очиж сургалтаа хийнэ” гэлээ.
 

Эх сурвалж: ЭМЯ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
620463
0 эможи

Зочин
2020-10-15 01:50
ЭМЯ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up