Өчигдөр 103 дугаарт 1947 дуудлага ирснээс 865 нь яаралтай эмнэлгийн тусламж үйлчилгээ авчээ Өчигдөр 103 дугаарт 1947 дуудлага ирснээс 865 нь яаралтай эмнэлгийн тусламж үйлчилгээ авчээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 22, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Өчигдөр 103 дугаарт 1947 дуудлага ирснээс 865 нь яаралтай эмнэлгийн тусламж үйлчилгээ авчээ

2020 оны 10 сарын 15

ЭМЯ-ны харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүд болон тусгай мэргэжлийн төвүүдийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн ХОНОГИЙН МЭДЭЭГ хүргэж байна. (2020.10.15-ны өглөөний 10.00 цаг хүртэл нэгтгэсэн мэдээ)

Яаралтай түргэн тусламжийн 103 дугаарт нийт 1947 дуудлага ирснээс 865 нь яаралтай эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, 1082 нь зөвлөгөө мэдээлэл авчээ. Хоногийн мэдээгээр цусны даралт ихсэх, хүүхдийн өвчлөл, осол гэмтэлтэй холбоотой дуудлага ихэссэн байна.

 Нэн яаралтай түргэн тусламж авах иргэд 103 дугаарт холбогдох шаардлагатай байдаг тул та бүхэн зөвлөгөө, мэдээлэл авах бол 1800-0119 дугаарт хандаж, мэргэжлийн эмч нараас зөвлөгөө, мэдээлэл аваарай.

Эмнэлэгт үзүүлэх цаг захиалах нэгдсэн төвийн 1800-0119 дугаарт 2156 дуудлага холбогдож амбулаторын цаг захиалсан байна.

Мөн 1800-0119 дугаарт хүүхдийн 10 эмч тогтмол мэдээлэл, зөвлөгөө өгч ажиллаж байна. (Энгийн утасны тарифаар)

ЭХЭМҮТ-д 44 нярай мэндэлж, ГССҮТ-д осол, гэмтлээр 333 хүн үйлчлүүлсэн байна. Яаралтай 82, төлөвлөгөөт 221 мэс засал хийгджээ. Амбулаториор нийт 4952 хүн үйлчлүүлсний 1422 нь хөдөө орон нутгаас иржээ.

Цаг агаар хүйтэрч байгаатай холбогдуулан иргэд та бүхэн дулаан хувцаслаж, дархлаагаа дэмжих хоол хүнс хэрэглэн, олон нийтийн газар маскаа зүүн, гараа тогтмол ариутгаж өөрийгөө болон дотны хүмүүсээ амьсгалын замын өвчлөлөөс урьдчилан сэргийлээрэй.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
620484
0 эможи

Зочин
2020-10-16 08:07
Зочин
2020-10-15 13:13
ХОНОГИЙН МЭДЭЭ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up