Д.НЯМХҮҮ: ХӨСҮТ-д эмчлүүлж буй хоёр хүний биеийн байдал хүндэвтэр байна Д.НЯМХҮҮ: ХӨСҮТ-д эмчлүүлж буй хоёр хүний биеийн байдал хүндэвтэр байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 22, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Д.НЯМХҮҮ: ХӨСҮТ-д эмчлүүлж буй хоёр хүний биеийн байдал хүндэвтэр байна

2020 оны 10 сарын 16

Arslan.mn

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү улсын хэмжээнд хийсэн коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээний хариу болон эмчилгээний талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Аравдугаар сарын 14, 15-нд ХӨСҮТ-ийн Вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, Сэлэнгэ аймаг дахь салбар лабораторид нийт 879 хүний сорьцод шинжилгээг хийхэд бүгд СӨРӨГ буюу коронавирусийн халдвар илрээгүй.

Түүнчлэн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтод ХӨСҮТ-тэй адил түвшний лабораторийг байгуулсан. Боомтын хойд хаалганд лаборатори ажиллаж буй бөгөөд шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн лабораторид баталгаажуулж байгаа аж.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад COVID-19-ийн батлагдсан тохиолдол 320 байна. Үүнээс 311 нь эдгэрч, эдгэрэлтийн хувь 97 байгаа нь өндөр үзүүлэлт юм.

Эдгэрсэн хүмүүсээс сувиллын ажиглалтад 14, гэрийн ажиглалтад дөрвөн хүн байгаа бол 297 хүний ажиглалт тандалтын хугацаа дууссан байна. 

Коронавирусийн халдвар авсны улмаас ХӨСҮТ-д 9 хүн хэвтэн эмчлэгдэж байгаагаас долоо нь хөнгөн, 2 хүн нь хүндэвтэр байгаа" гэв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
620515
0 эможи

keyboard_arrow_up