ХУВААРЬ: ХӨСҮТ болон Багануур, БГД, СХД-ийн эрүүл мэндийн төвд томуугийн эсрэг вакцин хийж байна
2020 оны 10 сарын 20
Улирлын томуугийн эсрэг сайн дурын дархлаажуулалтыг ХӨСҮТ-өөс гадна Баянгол, Багануур болон Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төвд хийлгэх боломжтой болжээ.
Сайн дурын дархлаажуулалтыг
- Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн гуравдугаар байранд 09:00-15:30 цагт,
- Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвд 08:30-16:30 цагт
- Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвд Даваа, Лхагва, Баасан гарагт 15:00-18:00 цагт хийх бол Мягмар, Пүрэв гарагт 13:00-18:00 цагт хийх юм.
Мөн зорилтот бүлгийнхэнд өрхийн эрүүл мэндийн төвд 08:30-17:00 цагт дархлаажуулалт хийж буй юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
620574
0 эможи
Зочин
2020-10-20 11:58
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: