НЭГ ХОНОГТ: ГССҮТөв 1062 иргэнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлжээ
2020 оны 10 сарын 23
Өчигдөр буюу 2020 оны 10-р сарын 22-ны өдөр ГССҮТөв 1062 иргэнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлжээ.
ГССҮТ-д 410 иргэн хэвтэн эмчлүүлж байгаас 12 иргэн нь Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байна. Хүлээн авах Яаралтай тусламжийн тасгаар 355 хүн үйлчлүүлсний 298 иргэн нийслэлийн харьяат, 57 иргэн орон нутгаас ирж үйлчилгээ авчээ.
1800-0119 дуудлагын утсанд 19 хүн холбогдож амбулаторийн цаг захиалж, амбулаториор 240 иргэн үйлчилгээ авсан бөгөөд үүний 138 иргэн нь нийслэлийн харьяат, 102 иргэн орон нутгаас ирж үйлчилгээ авсан байна.
Өчигдөр ГССҮТ-д яаралтай мэс засал 12, төлөвлөгөөт мэс засал 45 нийт 56 мэс заслыг хийжээ.
Нийт үйлчлүүлэгчдийн 73.2 хувь нь нийслэлийн харьяат иргэд байсан бол үлдсэн 26,8 хувь нь орон нутгийн харьяат байв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
620649
0 эможи
Зочин
2020-10-24 03:55
Зочин
2020-10-23 12:11
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: