НЭГ ХОНОГТ: 103 дугаарт 2338 дуудлага ирснээс 1005 нь яаралтай эмнэлгийн тусламж үйлчилгээ авчээ НЭГ ХОНОГТ: 103 дугаарт 2338 дуудлага ирснээс 1005 нь яаралтай эмнэлгийн тусламж үйлчилгээ авчээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 22, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

НЭГ ХОНОГТ: 103 дугаарт 2338 дуудлага ирснээс 1005 нь яаралтай эмнэлгийн тусламж үйлчилгээ авчээ

2020 оны 10 сарын 26

ЭМЯ-ны харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүд болон тусгай мэргэжлийн төвүүдийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн ХОНОГИЙН МЭДЭЭГ хүргэж байна.
 (2020.10.25-ны өглөөний 09.00 цаг хүртэл нэгтгэсэн мэдээ)

Яаралтай түргэн тусламжийн 103 дугаарт нийт  2338 дуудлага ирснээс 1005 нь яаралтай эмнэлгийн тусламж үйлчилгээ, 1333 нь зөвлөгөө мэдээлэл авчээ.

Нэн яаралтай түргэн тусламж авах иргэд 103 дугаарт холбогдох шаардлагатай байдаг тул та бүхэн зөвлөгөө, мэдээлэл авах бол 1800-0119 дугаарт хандаж, мэргэжлийн эмч нараас зөвлөгөө, мэдээлэл аваарай.

Амхалтын өдөр Эмнэлэгт цаг захиалах нэгдсэн төвийн 1800-0119 дугаарт  252 дуудлага холбогдож амбулаторын цаг захиалжээ. Үүнээс 115 нь цаг захиалж,  49 дуудлага зөвөлгөө, мэдээлэл авчээ.

Мөн 1800-0119 дугаарт хүүхдийн 10 эмч тогтмол мэдээлэл, зөвлөгөө өгч ажиллаж байна. (Энгийн утасны тарифаар)

Яаралтай тусламжийн тасгаар нийт 1221 хүн үйлчлүүлсний 425 нь осол, гэмтлээр ГССҮТ-р үйлчлүүлжээ. ЭХЭМҮТ-д 25 нярай мэндэлжээ. Амралтын өдөр яаралтай 37 мэс засал хийгджээ.

Цаг агаар хүйтэрч байгаатай холбогдуулан иргэд та бүхэн дулаан хувцаслаж, дархлаагаа дэмжих хоол хүнс хэрэглэн, олон нийтийн газар маскаа зүүн, гараа тогтмол ариутгаж өөрийгөө болон дотны хүмүүсээ амьсгалын замын өвчлөлөөс урьдчилан сэргийлээрэй.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
620686
0 эможи

Зочин
2020-10-26 16:49
Зочин
2020-10-26 13:04
keyboard_arrow_up