ГССҮТ: “Бурмаар тэжээхээр урмаар тэтгэе” давлагаа өрнүүлж байна
Эрүүл Мэндийн Яамнаас зохион байгуулж байгаа "Эерэг хандлага эмчилгээний эхлэл" аяны хүрээнд ГССҮТөвийн Статистик мэдээлэл, тандалт судалгааны албанаас санаачлан эмч, ажилчдын дунд “БУРМААР ТЭЖЭЭХЭЭР УРМААР ТЭТГЭЕ” давлагаа өрнүүлж байна.
Хүний амьдралын өдөр бүр аз жаргалаар дүүрэн биш, асуудал бэрхшээлтэй тулгарч болох ч бидний баяр гунигаа хуваалцах эрхэм хүмүүсийн нэг нь хамт олон минь юм. Тиймээс ч бид ажил, хөдөлмөрийн утга учир болсон үнэ цэнэтэй хүмүүстээ урам ухаарлын үг хайрлаж, улам ихийг бүтээж, хамтран хөгжих нь чухал билээ.
Сэтгэл гэдэг эрхтэнд тохирох хамгийн сайн эм н ь урмын сайхан үгс, уужим сайхан инээмсэглэл юм. Хүн бурмаар бус урмаар амьдардаг болохоор урам хайрлаж, үгийн сайхныг илгээж байгаарай