УНТЭ-ийн Ерөнхий захирал Н.Лхажий 95 жилийн түүхт ойн баярын МЭНДЧИЛГЭЭ дэвшүүллээ
УНТЭ-ийн Ерөнхий захирал Н.Лхажий Улсын нэгдүгээр төв эмнэллэг үүсэж хөгжсөний 95 жилийн түүхт ойн баярын МЭНДЧИЛГЭЭ дэвшүүллээ.
Тэрбээр "Улсын нэгдүгээр төв эмнэлгийн хамт олон бид 95 жилийн хугацаанд эрүүл мэндийн салбарын хөгжлийг түүчээлэхийн зэрэгцээ хамгийн хүнд үед ч хором сааталгүй ажиллаж ирсэн бөгөөд ухаалаг, мэргэн эмч, мэргэжилтнүүд минь үеийн үед салбарын дуу хоолой болсоор байгаа билээ. Бид 95 жилийн түүхэндээ хийж хэрэгжүүлсэн их амжилтыг тэмдэглэж буй энэ өдөр ард иргэддээ эрүүл мэндийн тусламж үйлчилгээг аюулгүй, тэгш, хүртээмжтэй хүргэхийг зорин ажиллаж байна. Судалгаа, эрдэм шинжилгээг эрхэмлэн, орчин цагийн дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхахыг тэмүүлж буй эмнэлгийн ажилтан Та хөдөлмөрийнхөө үр шимийг заавал амсах ёстой." гэсэн юм.
Эх сурвалж: УНТЭ
|