НЭГ ХОНОГТ: 103 дугаарт 2145 дуудлага ирснээс 945 нь яаралтай эмнэлгийн тусламж үйлчилгээ авчээ
ЭМЯ-ны харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүд болон тусгай мэргэжлийн төвүүдийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн ХОНОГИЙН МЭДЭЭГ хүргэж байна.
(2020.10.29-ний өглөөний 09.00 цаг хүртэл нэгтгэсэн мэдээ)
Яаралтай түргэн тусламжийн 103 дугаарт нийт 2145 дуудлага ирснээс 945 нь яаралтай эмнэлгийн тусламж үйлчилгээ, 1180 нь зөвлөгөө мэдээлэл авчээ.
Нэн яаралтай түргэн тусламж авах иргэд 103 дугаарт холбогдох шаардлагатай байдаг тул та бүхэн зөвлөгөө, мэдээлэл авах бол 1800-0119 дугаарт хандаж, мэргэжлийн эмч нараас зөвлөгөө, мэдээлэл аваарай.
Эмнэлэгт цаг захиалах нэгдсэн төвийн 1800-0119 дугаарт 2690 дуудлага холбогдож амбулаторын цаг захиалжээ. Үүнээс 1622 нь цаг захиалж, 399 дуудлага зөвөлгөө, мэдээлэл авчээ.
Мөн 1800-0119 дугаарт хүүхдийн 10 эмч тогтмол мэдээлэл, зөвлөгөө өгч ажиллаж байна. (Энгийн утасны тарифаар)
Цаг агаар хүйтэрч байгаатай холбогдуулан иргэд та бүхэн дулаан хувцаслаж, дархлаагаа дэмжих хоол хүнс хэрэглэн, олон нийтийн газар маскаа зүүн, гараа тогтмол ариутгаж өөрийгөө болон дотны хүмүүсээ амьсгалын замын өвчлөлөөс урьдчилан сэргийлээрэй.
Эх сурвалж: ЭМЯ
|