НЭГ ХОНОГТ: 1800-0119 дугаарт 1390 дуудлага холбогдож амбулаторын цаг захиалах үйлчилгээгээ авчээ
2020 оны 10 сарын 30
ЭМЯ-ны харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүд болон тусгай мэргэжлийн төвүүдийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн ХОНОГИЙН МЭДЭЭГ хүргэж байна. (2020.10.30-ний өглөөний 09.00 цаг хүртэл нэгтгэсэн мэдээ)
Амбулаториор 5059 хүн үйлчлүүлсний 1707 нь хөдөө, орон нутгаас ирж үзүүлсэн байна. Хоногт нийт 255 мэс засал хийгдэж, үүнээс яаралтай нь 59, төлөвлөгөөт 196 мэс засал байв.
Төрөлжсөн төв эмнэлгүүдэд 3482 хүн хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 196 нь хөдөө, орон нутгаас, 146 нь эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна.
Нэн яаралтай түргэн тусламж авах иргэд 103 дугаарт холбогдох шаардлагатай байдаг тул та бүхэн зөвлөгөө, мэдээлэл авах бол 1800-0119 дугаарт хандаж, мэргэжлийн эмч нараас зөвлөгөө, мэдээлэл аваарай.
Мөн 1800-0119 дугаарт хүүхдийн 10 эмч тогтмол мэдээлэл, зөвлөгөө өгч ажиллаж байна. (Энгийн утасны тарифаар)
Цаг агаар хүйтэрч байгаатай холбогдуулан иргэд та бүхэн дулаан хувцаслаж, дархлаагаа дэмжих хоол хүнс хэрэглэн, олон нийтийн газар маскаа зүүн, гараа тогтмол ариутгаж өөрийгөө болон дотны хүмүүсээ амьсгалын замын өвчлөлөөс урьдчилан сэргийлээрэй.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
620793
0 эможи
Зочин
2020-10-31 03:22
Зочин
2020-10-30 12:27
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: