“Нийслэлийн Хүрээ амаржих газрын 2020-2024 оны Хөгжлийн хөтөлбөр”-ийг танилцууллаа
Нийслэлийн Хүрээ амаржих газрын дарга А.Жаргал Хүрээ амаржих газрын 2020-2024 оны Хөгжлийн хөтөлбөр”-ийг өнөөдөр буюу 2020 оны 10-р сарын 30-ны өдөр Эрүүл мэндийн сайд, ЭМЯ-ны бүрэлдэхүүн, салбарын лавлагаа шатлалын байгууллагуудын удирдлагуудад танилцууллаа.
Жирэмслэлт, төрөлтийн хүндрэлээс эх барихын тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэх, нөхөн үржихүйн тусламж, үйлчилгээг чанарын өндөр түвшинд үзүүлэх, эх нярайн эндэгдэл гаргахгүй, ноцтой хүндрэлээс эхийн амь насыг аврах, эсэн мэнд амаржихын сургалт сурталчилгааг үйлчлүүлэгч нартаа хүртээмжтэй, чанартай үзүүлэх зорилгыг өмнөө тавин ажиллаж, нийслэлийн эх, нярайн эндэгдлийг бууруулан, мянганы хөгжлийн зорилтыг биелүүлэхэд чармайн ажиллаж буй бөгөөд Эх хүүхдийг эсэн мэнд амаржуулах ,мянганы хөгжлийн зорилт Хүрээ амаржих газрын 2020-2024 оны хөгжлийн хөтөлбөрт тусгагдсан байна.
Үүнд: Амаржих газрын хүний нөөцийг бэхжүүлэх,орчин үеийн нотолгоонд суурилсан дэвшилтэт арга барилууд нэвтрүүлэх, эмнэлгийн тоног төхөөрөмжийг хангалт нийлүүлэлтийг нэмэгдүүлэх,эмчилгээ үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх гэх мэт зорилтууд тусгагдсан.
Эх сурвалж: ЭМЯ
|