ГССҮТ: Эмч, мэргэжилтнүүдийн дунд дохионы хэлний анхан шатны сургалт зохион байгууллаа ГССҮТ: Эмч, мэргэжилтнүүдийн дунд дохионы хэлний анхан шатны сургалт зохион байгууллаа
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ГССҮТ: Эмч, мэргэжилтнүүдийн дунд дохионы хэлний анхан шатны сургалт зохион байгууллаа

2020 оны 11 сарын 03

Arslan.mn

“Эерэг хандлага-Эмчилгээний эхлэл” аяны хүрээнд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Статистик мэдээлэл тандалт судалгааны албанаас “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж, үйлчлүүлэгчидтэй харилцах эерэг харилцааг сайжруулах, үйлчлүүлэгчийн эрхийг эрхэмлэх” зорилгоор Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29-р тусгай сургуультай хамтран “ДОХИОНЫ ХЭЛНИЙ АНХАН ШАТНЫ СУРГАЛТ”-ыг амжилттай зохион байгууллаа.

Тус албанаас 2020 оны 2-р сард дохионы хэлний эхний удаагийн сургалтыг Налайх дүүргийн ЭМТөвийн Нийгмийн ажилтантай хамтран цахим бүртгэлийн ажилчиддаа явуулсан бол энэ удаагийн сургалт хамрах хүрээгээ тэлсэн хоёр дахь удаагийн сургалт болсон юм.

Сургалтандаа ГССҮТөвийн СМТСАлбаны эмч, мэргэжилтнүүд, бүх тасаг нэгжүүдийн сувилагч нарын төлөөлөл, тусгай мэргэжилтнүүд, цахим бүртгэлийн ажилчдыг хамруулж, “ГЭРЧИЛГЭЭ” гардууллаа.

Arslan.mnArslan.mnArslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
3
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
620865
8 эможи

Зочин
2020-11-04 06:43
Зочин
2020-11-03 12:49
keyboard_arrow_up