Гурван хүний шинжилгээнээс COVID-19 илэрч, нийт тохиолдол 352 боллоо
2020 оны 11 сарын 04
Улсын хэмжээнд ойрын өдрүүдэд хийгдсэн коронавирус илрүүлэх шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс танилцуулж байна.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Монгол Улсад 2020 оны арваннэгдүгээр сарын 2-3-нд ХӨСҮТ, ЗӨСҮТ-ийн явуулын авто лабораторид, Сэлэнгэ аймаг дахь салбар лабораторид нийт 613 хүний шинжилгээ хийхэд гурван хүнээс коронавирусийн халдвар илэрсэн.
- 10 дугаар сарын 20-нд Энэтхэг-Улаанбаатарын онгоцоор ирсэн хоёр хүний давтан шинжилгээнээс коронавирусийн халдвар илэрсэн.
- 11 дүгээр сарын 2-нд Алтанбулаг боомтоор орж ирсэн тир ачааны жолоочоос илэрсэн. Уг хүн нь 33 настай эрэгтэй, ОХУ-ын иргэн.
Сүүлийн үед ачааны түр машины жолооч нараас коронавирусийн халдвар илрэх нь ихсэж байгаа нь бидний анхаарлыг татаж байгаа. ХӨСҮТ-д ачаа тээврийн 16 жолооч эмчлэгдэж байгаагаас 12 нь гадаад иргэн байна" гэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
620896
0 эможи
Зочин
2020-11-04 16:46
Зочин
2020-11-04 13:12
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: