ЭХЭМҮТ-ийн зөвлөх эмч нарын баг орон нутагт ажиллаж байна ЭХЭМҮТ-ийн зөвлөх эмч нарын баг орон нутагт ажиллаж байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 22, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ЭХЭМҮТ-ийн зөвлөх эмч нарын баг орон нутагт ажиллаж байна

2020 оны 11 сарын 04

Arslan.mn

ТТТӨ-ий улирал нь КОВИД-19 ба бусад халдваруудтай хавсарч тохиолдох эрсдэл өндөртэй, ихээхэн онцлогтой улирал болохоор байгаа тул тус төв нь ЭМЯ, ДЭМБ-тай хамтран 21 аймгийн Нэгдсэн эмнэлэг, Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн ТТТӨ-ий дэгдэлтийн үед хүүхдэд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдал, Эрүүл мэндийн сайдын холбогдох тушаалын хэрэгжилтийг үнэлж, зөвлөгөө өгөн ажиллаж байна.

Энэ ажлын хүрээнд ЭХЭМҮТ-ийн АУ-ны магистр, клиникийн профессор, тэргүүлэх зэргийн эмч О.Солонгоор ахлуулсан зөвлөх эмч нарын баг Архангай, Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэгт ажиллаж, хүүхдийн яаралтай тусламж, эрчимт эмчилгээний бэлэн байдал, нярайн түнхний хэт авиан скрининг оношилгоо, эмчилгээний хэрэгжилтийн бодлогын бичиг баримт, эмнэлзүйн заавар, хүний нөөц, эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн хангамж, бэлэн байдлыг шалгуур үзүүлэлтээр үнэлэн, дээрх аймгуудад  зөвлөмжийг хүргүүлэн, мэргэжил аргазүйгээр ханган ажиллав.

Мөн хүүхдэд үзүүлэх тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, эмч мэргэжилтнүүдийн чадварыг дээшлүүлэх зорилгоор ажлын байранд дадлагажуулах сургалтыг зохион байгууллаа.  

Эх сурвалж: ЭМЯ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
620899
0 эможи

Зочин
2020-11-04 16:46
Зочин
2020-11-04 13:12
keyboard_arrow_up