Нийслэлийн Амгалан амаржих газар дурангийн мэс заслын дэвшилтэт технологийг амжилттай нэвтрүүлэн нутагшуулжээ Нийслэлийн Амгалан амаржих газар дурангийн мэс заслын дэвшилтэт технологийг амжилттай нэвтрүүлэн нутагшуулжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Нийслэлийн Амгалан амаржих газар дурангийн мэс заслын дэвшилтэт технологийг амжилттай нэвтрүүлэн нутагшуулжээ

2020 оны 11 сарын 06

Arslan.mn

Нийслэлийн Амгалан амаржих газрын дарга, клиникийн профессор Ц.Батболд 2020-2025 оны Хөгжлийн хөтөлбөр”-ийг 2020.11.05-ны өдөр Эрүүл мэндийн сайд, ЭМЯ-ны бүрэлдэхүүн, салбар, шатлалын байгууллагуудын удирдлагуудад танилцууллаа.

Arslan.mn

Нийслэлийн Амгалан амаржих газар нь Улаанбаатар хотын Баянзүрх болон Сүхбаатар дүүгийн хүн амын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний салбарын бодлого, стратегийн хүрээнд эмчилгээний стандартын дагуу эх барих, эмэгтэйчүүд, нярайн тусламж үйлчилгээний чанарыг тасралтгүй сайжруулан, үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг хангах чанарын бодлоготой ажиллаж  байна.

Олон улсын чанарын менежментийн тогтолцоо MNS ISO 9001:2015 стандартын дагуу сэтгэлд нийцсэн чанартай тусламж үйлчилгээ үзүүлэх үндсэн чиг үүрэгтэй ажиллаж байгаа бөгөөд эрүүл мэндийн лабораторийн чанар ба чадавхид тавих шаардлага MNS ISO 15189:2015-ыг стандартыг амжилттай нэвтрүүлэн чадавхижуулж ажилласаар байгаа билээ.

Тус амаржих газар нь 258 эмч, эмнэлгийн ажилтнуудтай, жилд 9000 гаруй эхчүүдийг эсэн мэнд амаржуулж, эх барих ба эмэгтэйчүүдийн болон дурангийн мэс заслын практикт дэвшилтэт технологийг амжилттай нэвтрүүлэн нутагшуулаад байна.

Arslan.mn

Амгалан амаржих газрын 2020-2024 оны Хөгжлийн хөтөлбөрт стратегийн тэргүүлэх дараах чиглэлүүдийг тавьсан байна. Үүнд:

  • Хүний нөөцийн хөгжил
  • Эх барих эмэгтэйчүүд, нярайн тусламж үйлчилгээнд дэвшилтэт технологи, инновацийг нэвтрүүлэх
  • Эмэгтэйчүүдийн хавдрын тусламж үйлчилгээг өргөжүүлэх
  • Хамтран ажиллах эмнэлгийн тоог улам өргөжүүлж, амбулаторийн тусламж үйлчилгээний хүртээмж, нэр төрлийг нэмэгдүүлэх
  • Мэдээллийн нэгдсэн тогтолцоо, удирдлага
  • Санхүүгийн тогтвортой байдал
  • Олон улсын эрдэм шинжилгээ, судалгаа, сургалтын цар хүрээг нэмэгдүүлэх зэрэг олон ажлуудыг тусгаж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.

Arslan.mn

Эх сурвалж: ЭМЯ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
620941
0 эможи

Зочин
2020-11-06 11:40
keyboard_arrow_up